Баяр ёслол, амралтын өдөр ч нийслэлийг цэвэр цэмцгэр байлгахаар ажиллаж байдаг, халуун, хүйтнийг ажралгүй зүтгэдэг, хөдөлмөрч иргэд буюу ТҮК-ийн ажилчдадаа сар шинийн баярын өмнө залуус хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтоод 10 гаруй жил болж байна. Энэ жилийн хоёрдугаар сард “Сэтгэлийн дулаан бэлэглэе” үйл ажиллагааг зохион байгуулж залуус ѳѳрсдийн бэлтгэсэн мах, халуун аарц, аньс, чацарганаар их хотын шар хантаазтай, хөдөлмөрч иргэдээ дайлах гэнэ.
“Сэтгэлийн дулаан бэлэглэе” үйл ажиллагаанд нэгдэж, бусдын сэтгэлд илч бэлэгдэхийг хүссэн хэн ч үүд хаалга нээлттэй гэдгийг зохион байгуулагчид онцолж байна. Нийслэлийн хэмжээнд 1000 орчим ТҮК, зам талбайн ажилчин байдаг бөгөөд тэдний ажил 06.00 цагт эхэлдэг юм. Мөн тэдний дундаж цалин 700-900 мянган төгрөг ажээ.
Р.ДУЛАМ