FIBA 3x3 сагсан бөмбөгийн супер баззерт саналаа өгөөрэй | News.MN

FIBA 3×3 сагсан бөмбөгийн супер баззерт саналаа өгөөрэй

FIBA 3×3 сагсан бөмбөгийн супер баззерт саналаа өгөөрэй

FIBA 3×3 сагсан бөмбөгийн супер баззерт саналаа өгөөрэй

Олон улсын 3х3 сагсан бөмбөгийн холбооноос 2019 оны дэлхийн супер баззер (buzzer beater) буюу тэмцээний цаг дуусахаас өмнө шидсэн ч дараа нь орсон шилдэг гоолын эзнийг шалгаруулах санал асуулгыг явуулж байна. Монгол Улсаас дэлхийн шилдэг 10-т А.Ананд, Г.Минжин нар өрсөлдөж байна.

Шалгаруулалт нэгдүгээр сарын 14-нд зарлагдах юм. Та бүхэн Монгол Улсын тамирчдаа дэмжин https://www.fiba.basketball/news/vote-for-the-best-tissot-buzzer-beater-of-2019 холбоосоор орж саналаа өгөөрэй.

Монголын 3×3 сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй багууд өнгөрсөн 2019 онд өндөр амжилтыг үзүүлсэн. Тухайлбал, 2020 онд болох зуны Олимпийн наадамд 3×3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг оролцох эрхээ авсан билээ.

ЭХ СУРВАЛЖ: FIBA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж