Ё.Баатарбилэг: Сурагчдын амралтыг сунгахгүй

Хуучирсан мэдээ: 2020.01.04-нд нийтлэгдсэн

Ё.Баатарбилэг: Сурагчдын амралтыг сунгахгүй

Ё.Баатарбилэг: Сурагчдын амралтыг сунгахгүй

Нийслэлийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт арванхоёрдугаар сарын 23-наас эхэлсэн. Амралт төлөвлөгөөний дагуу нэгдүгээр сарын 13-ныг хүртэл буюу 21 хоног үргэлжлэх юм. Харин орон нутгийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 30-наас 2020 оны нэгдүгээр сарын 10-ныг хүртэл 14 хоног үргэлжлэх юм. Учир нь, хавар мал төллөх үеэр орон нутгийн сурагчдыг нийслэлийн сурагчдаас нэг долоо хоног илүү буюу 14 хоног амраах юм.

Харин нийслэлд томуу, томуу төст өвчний тархалт 10 гаруй хувьтай байгаатай холбоотойгоор сурагчдын амралтыг долоо хоногоор сунгах хүсэлтийг Эрүүл мэндийн яамнаас Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд хүргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Энэ талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгээс сэтгүүлчид тодруулсан юм. Тэрбээр “Эрүүл мэндийн яамнаас сурагчдын амралтыг сунгах хүсэлт ирсэн. Томуу, төст өвчин амбулаторийн үзлэгийн 15 хувьд хүрвэл сурагчдын амралтыг хойшлуулах зохицуулалттай. Одоогоор 10 гаруй хувьтай байгаа юм билээ. Бид нийслэлийн Эрүүл мэндийн газраас дахин мэдээлэл авна. Одоо сурагчдын хоёрдугаар улирлын амралт үргэлжилж байна. Амралт долоо хоногийн дараа дуусна. Энэ хугацаанд нөхцөл байдал өөрчлөгдөх эсэхийг харна. Ер нь сурагчдын амралтыг сунгахгүй, хичээллэх хугацааг тогтвортой байлгах байр суурьтай байгаа. Өнгөрсөн жилүүдэд хоёр сараар сурагчдыг амрааж байсан. Өнгөрсөн жил л гэхэд Элсэлтийн ерөнхий шалгалт эхэлчихсэн байхад сургуулийн хүүхдүүд амраагүй байсан. Ийм хүндрэлүүд гардаг учраас хичээллэх хугацааг тогтвортой байлгах нь чухал” гэсэн юм.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
172
БурууБуруу
45
ЗөвЗөв
27
ТэнэглэлТэнэглэл
21
ХарамсалтайХарамсалтай
8
ХөөрхөнХөөрхөн
7
ХахаХаха
7
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж