Хүчирхэг Монгол “MFC-3” Ерөнхий сайдын ивээл дор болно | News.MN

Хүчирхэг Монгол “MFC-3” Ерөнхий сайдын ивээл дор болно

Хүчирхэг Монгол “MFC-3” Ерөнхий сайдын ивээл дор болно

"MFC-3” холимог тулааны олон улсын тэмцээн Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулахаар болжээ. Холимог тулааны “MFC” холбоо 2019 онд олон улсын хоёр тулаан зохион байгуулсан билээ. Тэгвэл энэ оны анхны тэмцээн хоёрдугаар сарын 1-ний өдөр “АСА Цирк”-д болох тов гарсан байна. Энэхүү тэмцээнийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ивээл дороо зохион байгуулснаар мэргэжлийн тамирчдаа дэмжиж, энэ төрлийн спортыг хөгжөөн дэмждэг залууст болон олон нийтэд мэргэжлийн спортыг эергээр таниулах, нийгэмдээ сайн үйлс түгээх хандлагад тамирчдын оролцоог нэмэгдүүлэх зорилготой. Тэмцээнд АНУ, Япон, ОХУ, Буриад, Тува улсуудаас дэлхийн шилдэг тамирчид ирж оролцоно.

Өнгөрөгч 2019 оны зургадугаар сард “MFC” холбооны хөнгөн жингийн анхны аваргын бүсийн төлөө тулалдсан Н.Отгонбаатар, М.Нандин-Эрдэнэ нарын тулаан энэ удаагийн оргил тулаан байх юм. Тэднээс гадна Д.Батсүмбэрэл, “Ангууч” хочит Б.Баттөр, Б.Бүрэнзориг, Т.Ариунболд, А.Гантүлхүүр тэргүүтэй манай улсын шилдэг тулаанчид гаднын тамирчидтай нударга зөрүүлнэ.

Сүүлийн жилүүдэд манай үзэгчид “UFC”, “One Championship” зэрэг дэлхийн шилдэг холбоодын тулааныг цаг алдалгүй шууд үздэг болсонтой холбоотойгоор хөгжөөн дэмжигчдийн цар хүрээ нэмэгдэж, Монгол улсаас ч олон шилдэг тамирчид төрөн гарах болсон. Үүний нэг тод жишээ нь Д.Батгэрэл юм. Тэрбээр өнгөрөгч “MFC” холбооны тэмцээнд ялалт байгуулсны дараа “UFC”-тэй гэрээ байгуулж, албан ёсны эхний тулаанаа хэдийнээ хийгээд байгаа юм. Өөрийн эх оронд зохиогдох MFC-д амжилттай оролцсон тамирчид олон улсын тавцанд гарахад илүү дөхөм болж байгаагаараа энэ тэмцээний ач холбогдол улам бүр өндөр болж байна.

Дашрамд дурдахад “MFC-3” тэмцээний орлогоос тодорхой хувийг сайн үйлсийн аянд хандивлахаар төлөвлөж байгаа ажээ. Манай улсад мэргэжлийн тулааны анхны гавьяат Ж.Нарантунгалаг төрснөөс өөрөөр төрийн өндөрлөгүүдийн түвшинд мэргэжлийн тулааны спортыг ингэж ивээл дороо дэмжиж зохион байгуулж буй нь анхных юм.

Б.БАТ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2020-01-04 192.82.78.144

Монгол өв соел харш.дуурайх хэрэггүй.Ондоошихоо хамгаалах ёстой

Avatar

Тамирчин 2020-01-04 202.126.89.163

Ангууч ч гэнүү тэр мэр бол худлаа шүү. Тулааны ямар нэгэн төрлөөр А ч байхгүй шүү. Загвараа өмссөн дээрдээ.

Avatar

Зочин 2020-01-04 72.196.192.250

UIX-iin tangimd gishvvn s*****g EC iimerhvv l yumand hoobiitoi mangar har yum.

Avatar

Тулаанч 2020-01-04 202.9.46.230

Энэ шоунаас гарсан алиа салбадайнуудыг юунд нь оруулдаг байнаа. Тэр тусмаа тэр ангууч гэсэн нөхөр циркт болдог тулаанд алиатаж жудаггүй зан гаргаад 20 секунд ч болохгүй ялагдчихана лээ. Зүгээр л жүжигчид.

Avatar

Зочин 2020-01-04 66.181.184.251

UFC энэ тэр бол ямар ч спорт биш, менгений л хэрэгсэл, ийм балай цус нежтэйгээ холилдсон юмыг ивээлдээ аваад байгаа еренхий сайдийг юу гэж ойлгох вэ, ийм еренхий сайд юунд хургэх нь ойлгомжтой

Avatar

зочин 2020-01-04 202.9.46.211

Энэ спорт бишээ , Гладиаторуудын тулаан … Манай ЕС ын хобби нэг л больхи , бүдүүлэг шүү .

Avatar

Зочин 2020-01-04 88.255.125.201

Болждээ. Бор зүрхээрээ Монголоо дэлхийд гаргаж явдаг тулаанчдаа ингэж дэмжиж ач холбогдол өгч байдаг ЕС байна гэдэг талархах ажил шүү. Дэлхий нийт энэ спортыг нэвт дэмжиж бна шүүдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж