Нисэх онгоцны хөдөлгүүр рүү “азын зоос” шидээд торгуулжээ

Хуучирсан мэдээ: 2020.01.04-нд нийтлэгдсэн

Нисэх онгоцны хөдөлгүүр рүү “азын зоос” шидээд торгуулжээ

Нисэх онгоцны хөдөлгүүр рүү “азын зоос” шидээд торгуулжээ

Анх удаа нисч үзэх гэж буй хятад эрэгтэй нисэх онгоцны хөдөлгүүр рүү “азын зоос” шидсэнээсээ болж торгуулжээ. 28 настай Лү Чао нь өнгөрсөн 2019 оны эхээр Хятадын зүүн хэсгийн Тяньжушань нисэх буудалд газардсан “Lucky Air” компанийн нисэх онгоцны хөдөлгүүр рүү зоос шидсэнээ саяхан хүлээн зөвшөөрчээ. Түүнийг Хятадын шүүхээс 17 мянга 200 ам.доллароор торгосон байна.

Олон улсын нислэгийг хөөрөхөөс өмнө техникийн ажилчид үзлэг хийх явцдаа нэг юанийн “азын зоос”-ыг олсон байна. Улмаар нислэгийг цуцалж, иж бүрэн техникийн үзлэг хийж, зарим зорчигчдыг өөр нислэгээр явуулах зэргээр асуудал үүссэн аж. Цагдаагийн газраас Лү Чаог 10 хоногийн турш саатуулан байцаалт авсны эцэст иргэний хэргээр торгуулийн шийтгэл оноожээ. Шүүх хурлын үеэр тэрбээр компанийн зүгээс нисэх онгоц руу зоос шидэж болохгүй гэж зорчигчдод анхааруулаагүй хэмээн маргасан байна.

Өмнө нь 2017 онд мөн өндөр настай зорчигч нисэх онгоцны хөдөлгүүр рүү зоос шидсэн тохиолдол гарч байжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж