Өмнөд Солонгосын алдарт “BLACKPINK” хамтлагийн дуучин Лиза саяхан Тайландын нийслэл Бангкок хотноо нэгэн кафед найзуудтайгаа хамт сэтгүүлийн зураг авалтад оролцжээ. Гэтэл “MQQN” нэртэй кафены эзэн зохисгүй үйлдэл гаргаж, дуучин Лизад бэлгийн дарамт үзүүлсэн хэмээн шүтэн бишрэгчид нь хүчтэй эсэргүүцжээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр “MQQN” кафены эзэн Лизагийн хэрэглэсэн кафены эд хогшил, тэр ч бүү хэл халбага, хоолны үлдэгдэл зэргийг зарахыг оролдсон аж. “Facebook” сайтад нийтлэгдсэн Лизагийн зургийн дор хэн нэгэн түүний сууж байгаа булангийн ширээг 3000 ам.доллаар худалдаж авах санал тавьсны хариуд эзэн нь “Чи ширээтэй хурьцах гээ юу?, Тэгвэл Лизагийн суусан буйдан, жорлонгийн суултуурыг зарна шүү. Магадгүй тэнд түүний үс унаж үлдсэн байх” гэх мэтчилэн зохисгүй сэтгэгдэл бичжээ.
Мэдээж дээрх сэтгэгдлүүдэд Лизагийн шүтэн бишрэгчид нь илт дургүйцэн, кафены эзэн рүү дайрч давшилжээ. Кафены эзэн зохисгүй үйлдэл гаргасандаа шүтэн бишрэгчдээс нь уучлал гуйсан ч Лизад хандан нэг ч үг хэлээгүй байна. Түүнчлэн шүтэн бишрэгчид нь “YG” энтертайнментад хандан кафены эзний зохисгүй үйлдэлд хуулийн арга хэмжээ авахыг шаарджээ.
Тайланд гаралтай Лиза нь 14 настайдаа Өмнөд Солонгосын “YG” энтертайнментад нэгдэж, 2016 онд “BLACKPINK” хамтлагийн дуучнаар олон танигдсан юм.
Эх сурвалж: Allkpop
Холбоотой мэдээ