БОАЖЯ: Трамп аргаль хамгаалах хөтөлбөрт оролцож байгаа | News.MN

БОАЖЯ: Трамп аргаль хамгаалах хөтөлбөрт оролцож байгаа

БОАЖЯ: Трамп аргаль хамгаалах хөтөлбөрт оролцож байгаа

БОАЖЯ: Трамп аргаль хамгаалах хөтөлбөрт оролцож байгаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын том хүү Дональд Трамп Жуниор нь 2019 оны наймдугаар сард Монголд аялахдаа зөвшөөрөлгүйгээр аргаль агнасан талаарх мэдээлэл олон улсын хэвлэлээр гарсан. Энэ мэдээлэлд Байгаль орчин, Аялал жуулчлалын яамнаас албан мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэлд “Ийм бодит бус мэдээллээс болж, олон нийт болон олон тооны ногоон гэсэн төрийн бус байгууллагууд асуудлыг ноцтой болгон тавьж, тайлбар шаардаж байна.

2003 оноос хойш Монголд хэрэгжиж байгаа байгаль дээр ховордсон Аргаль хонь хамгаалах хамгааллын хөтөлбөрт Ноён Трамп оролцож байгаа билээ. Аргаль угалзын ан агнуурын тусгай зөвшөөрлийг жил бүр хязгаарлагдмал тоотойгоор үндэсний ан агнуурын компаниудад зардаг. Тэд цааш нь гадаадын ан агнуурын байгууллагуудад худалддаг. Аргаль угалзын тусгай зөвшөөрөл, ан агнуурын аялал нь монголчуудаас ховор амьтдыг хамгаалах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж  байгаагийн нэг бүрдэл хэсэг юм.

Эдгээр цөөхөн тоотой олгогддог, үнэтэй тусгай зөвшөөрөл нь Аргаль хонь хамгааллын хөтөлбөрийг хэрэгжүүлэх гол санхүүгийн эх үүсвэр болдог ба 12.7 сая га хамгаалагдсан газар нутгийг хамарч, нутгийн иргэдийн орлогыг ч бүрдүүлж өгдөг. Аргаль хонь, түүний амьдрах орчныг хамгаалах энэ хөтөлбөр нь нутгийн иргэдийн дэмжлэгтэйгээс гадна баc үндэсний төрийн бус байгууллагын оролцоотой хэрэгжиж байгаа бөгөөд үүнд Гулзатын нөхөрлөлүүдийн холбоо, Алтайн нүүдэлчид төрийн бус байгууллага, Монголын Зэрлэг хонь хамгаалах нийгэмлэг, Зэрлэг амьтдын эрхийг хамгаалах сан, Монголын ан агнуурын менежментийн холбоо, Монголын анчдын нийгэмлэг гэх мэт байгууллагууд идэвхтэй оролцож байна.

Монголын Засгийн газар нь гадаадын ан агнуурын компани тусгай зөвшөөрлийг 2019 оны нэгдүгээр сард Монголын ан агнуурын компаниас худалдаж авсан, мөн тусгай зөвшөөрлийг 2019 оны нэгдүгээр сард зарсан талаар болон Ноён Трампыг Монголд ан агнахаар ирэх хүртэл ямар нэг урьдчилсан мэдээлэлгүй байсан.

Монголын Засгийн газраас АНУ-ын Элчин сайдын яамтай уулзахад Ноён Трампын аялал төлөвлөсний дагуу хэвийн аюулгүй байдлыг хангасан журмаар явагдсан мэдээлэл авсан болно.

Монгол Улсын Засгийн газар Ноён Трампыг Монгол Улсад зочилсонд талархаж байгаагийн зэрэгцээ аргаль хонь хамгаалах энэхүү чухал хөтөлбөрийг дэмжин оролцоно гэдэгт итгэж байна” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-04 107.77.202.111

1 ugalz gej bhaar 20000 huvisagcjtai gazar sendiichej amidagsdaa Chris n oloo!!!

Avatar

Хэзээнээс 2020-01-04 108.170.182.183

Аргалыг бас АРГАЛЬ ХОНЬ гэдэг болчихвоо? Янгирийг бас Янгирь Ямаа гэх үү? Илүүц санагдах

Avatar

z**l 2020-01-04 66.181.161.101

Dahij irwel chamaig **** shvv

Avatar

Иргэн 2020-01-04 103.26.195.55

Гадныханд долгиносон хулгайчид худлаа ярьж байгаадаа.Хэдэн халтар ногоон хараад хүн алсанч алаагүй л гэнэ.

Avatar

Зочин 2020-01-04 202.179.25.89

Бялдууч монгол

Avatar

Kaz 2020-01-04 202.126.88.135

Byalduuch kazakhuud geech ene novshnuudaas l boljaigaan

Avatar

Zochin 2020-01-04 24.46.100.17

Bayanolgii d b.san
Bayanolgii bol MONGOL iin nutag

Avatar

Zochin 2020-01-04 66.181.185.234

Монгод биш казакстанд байгаа юм биш үү

Avatar

Хьюстон 2020-01-04 202.179.25.162

Энэ одоо юу гээч мэдэгдэл вээ. Америкийн б**с долоон гэхэд ингэж долоож болохгуй байхаа. " ховордсон Аргаль хонь хамгаалах хамгааллын хөтөлбөрт Ноён Трамп оролцож байгаа билээ " гэнээ. .Тэгээд Аргал хамгаалах зорилгоор АЛЖ байгаа юм ууу ..гэж БОАЖЯ-ны эрхэм түшмэдлүүдээс асуумаар байна…Тайлбар байна уу

Avatar

Монгол 2020-01-04 192.82.76.101

Аргаль зөвшөөрөлгүй алж оролцож оролцож байгаа хэрэг юм уу?

Avatar

ТРАМП 2020-01-04 202.179.24.41

ккк. ДЭЭР ҮЕД НЭГ НӨХӨР ИЧСЭНДЭЭ ХҮҮХДИЙН ЧИХ ОГТОЛЦЫМ ГЭЖ ЯРЬДАГ. ИЧСЭН ХҮН ХҮН а**а Ч ГЭДЭГ. ЗАА ДӨӨ БАРАГ ТЭРЭН ШИГ Л ОЙЛГОГДОЖ БАЙНА ДӨӨ… УГ НЬ АНУ-Д ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ ЭХЛЭХ ГЙГААТАЙ ХОЛБООД ЖААХАН ДАВСЛААД ӨГВӨЛ Ч ХЭДЭН НОГООН САЛГАХ НЬ Ч САЛГАНА Л ДАА

Avatar

Зочин 2020-01-04 103.212.117.69

Алж хамгаална гэж ч юу байдгий. Хангайн сайхан амьтдыг тайван орхи

Avatar

зочин 2020-01-04 202.179.22.117

Залуу угалз болон тэхэндээ орон зай үлдээхгүй аашилдаг хөгшин тэх, угалзыг голчлон шилж агнадаг. Өөрөөр хэлбэл сүргийн бүтцийг хүний оролцоотой зорхицуулдаг гэсэн үг. Социализмын үед ямар ямар анг хичнээн тоогоор агнадаг байсан тухай статистик харвал өнөө үеийн байдлыг шүүмжлэхгүй болов уу. Сүүлийн 20 гаруй жил харин ч ан агнуурын хувьд амьтдаа хамгаалах үүднээс харьцангуй хяналттай зарим анг бүр хориглоод байгаа.

Avatar

Зочин 2020-01-04 66.181.189.202

ҮНЭН ҮҮ, ГАДНЫХАН ҮНЭМШИХ ҮҮ, ПЯЛДАГАДАЖ БНА БИШ ҮҮ, АЙН? ХА ХА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж