БОАЖЯ: Трамп аргаль хамгаалах хөтөлбөрт оролцож байгаа

Хуучирсан мэдээ: 2020.01.04-нд нийтлэгдсэн

БОАЖЯ: Трамп аргаль хамгаалах хөтөлбөрт оролцож байгаа

БОАЖЯ: Трамп аргаль хамгаалах хөтөлбөрт оролцож байгаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын том хүү Дональд Трамп Жуниор нь 2019 оны наймдугаар сард Монголд аялахдаа зөвшөөрөлгүйгээр аргаль агнасан талаарх мэдээлэл олон улсын хэвлэлээр гарсан. Энэ мэдээлэлд Байгаль орчин, Аялал жуулчлалын яамнаас албан мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэлд “Ийм бодит бус мэдээллээс болж, олон нийт болон олон тооны ногоон гэсэн төрийн бус байгууллагууд асуудлыг ноцтой болгон тавьж, тайлбар шаардаж байна.

2003 оноос хойш Монголд хэрэгжиж байгаа байгаль дээр ховордсон Аргаль хонь хамгаалах хамгааллын хөтөлбөрт Ноён Трамп оролцож байгаа билээ. Аргаль угалзын ан агнуурын тусгай зөвшөөрлийг жил бүр хязгаарлагдмал тоотойгоор үндэсний ан агнуурын компаниудад зардаг. Тэд цааш нь гадаадын ан агнуурын байгууллагуудад худалддаг. Аргаль угалзын тусгай зөвшөөрөл, ан агнуурын аялал нь монголчуудаас ховор амьтдыг хамгаалах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж  байгаагийн нэг бүрдэл хэсэг юм.

Эдгээр цөөхөн тоотой олгогддог, үнэтэй тусгай зөвшөөрөл нь Аргаль хонь хамгааллын хөтөлбөрийг хэрэгжүүлэх гол санхүүгийн эх үүсвэр болдог ба 12.7 сая га хамгаалагдсан газар нутгийг хамарч, нутгийн иргэдийн орлогыг ч бүрдүүлж өгдөг. Аргаль хонь, түүний амьдрах орчныг хамгаалах энэ хөтөлбөр нь нутгийн иргэдийн дэмжлэгтэйгээс гадна баc үндэсний төрийн бус байгууллагын оролцоотой хэрэгжиж байгаа бөгөөд үүнд Гулзатын нөхөрлөлүүдийн холбоо, Алтайн нүүдэлчид төрийн бус байгууллага, Монголын Зэрлэг хонь хамгаалах нийгэмлэг, Зэрлэг амьтдын эрхийг хамгаалах сан, Монголын ан агнуурын менежментийн холбоо, Монголын анчдын нийгэмлэг гэх мэт байгууллагууд идэвхтэй оролцож байна.

Монголын Засгийн газар нь гадаадын ан агнуурын компани тусгай зөвшөөрлийг 2019 оны нэгдүгээр сард Монголын ан агнуурын компаниас худалдаж авсан, мөн тусгай зөвшөөрлийг 2019 оны нэгдүгээр сард зарсан талаар болон Ноён Трампыг Монголд ан агнахаар ирэх хүртэл ямар нэг урьдчилсан мэдээлэлгүй байсан.

Монголын Засгийн газраас АНУ-ын Элчин сайдын яамтай уулзахад Ноён Трампын аялал төлөвлөсний дагуу хэвийн аюулгүй байдлыг хангасан журмаар явагдсан мэдээлэл авсан болно.

Монгол Улсын Засгийн газар Ноён Трампыг Монгол Улсад зочилсонд талархаж байгаагийн зэрэгцээ аргаль хонь хамгаалах энэхүү чухал хөтөлбөрийг дэмжин оролцоно гэдэгт итгэж байна” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж