"Болор цом"-ын тэргүүн шүлэг Жамын цас | News.MN

"Болор цом"-ын тэргүүн шүлэг Жамын цас

Хуучирсан мэдээ: 2020.01.04-нд нийтлэгдсэн

"Болор цом"-ын тэргүүн шүлэг Жамын цас

"Болор цом"-ын тэргүүн шүлэг Жамын цас

НЭМЭЛТ: 

“Болор цом-37” яруу найргийн наадмын тэрүүн байранд яруу найрагч Б.Жамбалдорж шалгарлаа. Харин наадмын дэд байранд Б.Энхжаргал, гуравдугаар байранд Т.Баянсан шалгарсан бол тусгай байранд Э.Гантулга, О.Цэнд-Аюуш нар шалгарлаа. Б.Жамбалдорж нь Монголын радиогийн эфирийн найруулагчаар ажилладаг бөгөөд Г.Сэр-Одын шагналт яруу найрагч төдийгүй зураач нэгэн юм. Мөн Б.Жамбалдорж нь энэ 2020 оны эхний өдөр “Уулын хөх гөрөөс сар шөргөөж зогсоно” нэртэй шинэ номоо хэвлүүлээд байгаа юм. Харин 2013 онд “Шүүдэр мэт”, 2017 онд “Морин гатлага” номоо хэвлүүлж байжээ.

“Болор цом 37” наадмын эзэн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харьяат Б.Жамбалдоржийн цомын эзэн болохдоо уншсан шүлэг.

ЖАМЫН ЦАС

Бургасан унь нахилзуулан гэрийн цас шүүрдэж

Бусдын дээгүүр будрууланхан байхдаа

Үүдээр цухуйх аавынхаа дээрээс

Үлээсэн цас минь үснийх нь сор болсон

Халуун уур савссан тооноор унасан цас

Хайртай ижийн минь санчигт бас хүрсэн

Хааш яайш цацан бужигнуулсан цасан дор

Хамгийн бага дүү минь алгаа дэлгэж зогссон

Өглөө эртээ явсан ижийнхээ мөрийг шүүрдэж

Өдөр явах замаа гаргаж зогсдог сон би

Шинэхэн цас орсон өглөө

Шинэ мөр хайгаад л ижийгээ саначихлаа

Тийм дотно мөр, харалгүй удаж ээ
Тэнгэрээс нэг удаа үзүүлээд өгдөг ч болоосой

Зөөлөн гишгэх алхаан дундаасаа

Зөн минь сэрээд л ижийгээ ирэх нь гээд итгэчихлээ

Явган хүний ганц нарийхан жимээр
Явсаар ижийдээ хүрнэ гээд сэтгэчихлээ

Дээрээс хэн нэгэн харж байгаа бол
Дэрсэн шүүрээр би бурхны тиг татаж харагдана

Нэвсийтэл дарсан цасан дунд нэг хүү

Нээрээ л ижийгээ санаж дээ гэж бодогдоно

Мөр, нуруун дээр минь зузаан цас малгайлахад

Мөн чиг хүнд санагдаад ажин түжин

Мөнх бусын тухай эргэцүүлэхэд тэр цас

Мөрийг минь дарж хаялаад үнэн санагдана

Огторгуй өөд ширтэн ширтэн хэвтэхэд

Олон морьтон давхилдсаар нүдэн дотор минь унана

Жамын тухай бодоход мөн чанар нь танигдаад

Жаргал зовлон хоёр минь тэнцүүхэн болчихно

Нэг л өвлийн цастай амьдрал гэдэг сууринд

Нээрээ л би чинь будраад өнгөрөх цас аа


“БОЛОР ЦОМ-37”-Д ТАВАН НАЙРАГЧ ТУНАЖ ҮЛДЭЭД БАЙНА

НЭМЭЛТ:

“Болор цом-37”-ын дөрвийн даваанд таван найрагч үлдээд байна “Болор цом-37” яруу найргийн наадамд 27 яруу найрагч шалгарч өрсөлдсөн бол тэднээс шилдэг тав нь тодроод байна. Энэ жилийн “Болор цом-37” наадмын шилдэг тавд Т.Баянсан, О Цэнд-Аюуш, Э.Гантулга, Б.Энхжаргал, Б.Жамбалдорж нарын найрагч үлдлээ.

Айргийн тавд үлдсэн яруу найрагч яг одоо шүлгээ уншиж, өрсөлдөж байна. Тус наадмын хөтлөгчөөр Монголын үндэсний олон нийтийн телевизийн нэвтрүүлэгч Б.Гантигмаа, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Н.Батжаргал нар ажиллаж байна. Харин ерөнхий шүүгчээр "Болор цомын эзэн", МЗЭ-ийн шагналт Ж.Баяржаргал, шүүгчээр МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Баярсайхан, Доктор Д.Ганболд, МЗЭ-ийн шагналт, "Болор цомын эзэн", яруу найрагч Н.Гантулга, МЗЭ-ийн шагналт яруу найрагч, судлаач, доктор П.Батхуяг нар ажиллаж байгаа юм.


"БОЛОР ЦОМ-37" ЭЗЭН ӨНӨӨДӨР ТОДОРНО 

Багануур дүүрэгт өнөөдөр /2019.01.04/ “Болор цом 37” яруу найргийн наадам болж байна. Энэ удаагийн "Болор цом 37" наадамд 27 найрагч өрсөлдөж байна.

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр зохион байгуулж, оны шилдэг яруу найрагчийг тодруулдаг тус наадам анх 1983 онд зохион байгуулагдаж байсан түүхтэй. Анхны наадамд Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Д.Пүрэвдорж "Хүн төрөлхтөнд хэлэх үг" шүлгээрээ тэргүүн байрыг эзэлж байжээ.

"БОЛОР ЦОМ”-ЫН ЭЗЭД

1983 он. Хөдөлмөрийн баатар Д.Пүрэвдорж,  “Хүн төрөлхтөнд хэлэх үг”

1984 он. Ардын уран зохиолч Д.Цоодол,  “Нэр нь тодроогүй баатрууд”

1985 он. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, “Шагнал”

1986 он. Яруу найрагч Т.Очирхүү, “Чулууны магтаал”

1987 он. Ардын уран зохиолч П.Бадарч,  “Тэмээ”

1988 он. Ардын уран зохиолч Т.Галсан, “Жирмийн сүлжээ”

1989 он. Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Чимэддорж, “Малчин”

1990 он. Д.Нацагдоржийн шагналт Б.Ичинхорлоо,  “Тэнгэр”

1991 он. Д.Нацагдоржийн шагналт Б.Ичинхорлоо,  “Эх нутаг”

1992 он. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, “Хил дээр бичсэн шүлэг“

1993 он. Ардын уран зохиолч Д.Цоодол, “Миний муусайн найз нар”  

1994 он. Д.Нацагдоржийн шагналт Ц.Хулан,  “Ганцхан ижийдээ унших шүлэг”

1995 он. Яруу найрагч Б.Дорпалам, “Хөөрлийн шүлэг”

1996 он. Төрийн шагналт Д.Төрбат,  “Ижий шүлэг”

1997 он. Ардын уран зохиолч Д.Цоодол,  “Хуучин дэр модны дууль”

1998 он. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн,  “Ижийтэйгээ байхад”

1999 он. Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Чимэддорж, “Элсэн тасархай”

2000 он. Яруу найрагч Г.Мөнхцэцэг, “Янжинлхам бурханд гуйж мөргөх шүлэг”

2001 он. Төрийн соёрхолт Ц.Бавуудорж,  “Хүрэл чоно”

2002 он. Д.Нацагдоржийн шагналт А.Эрдэнэ-Очир, “Зам”

2003 он. Яруу найрагч Д.Урианхай, “Шөнийн онгоц”

2004 он. Д.Нацагдоржийн шагналт Ж.Баяржаргал, “Арга билгийн ертөнц”

2005 он. Яруу найрагч Ж.Мөнхбат, “Бурхан хүсэл”

2006 он. Яруу найрагч Б.Галсансүх, “Англи хэлэнд итгэж зориулав”

2007 он. Яруу найрагч Ш.Лхамноржмаа, “Газрын үг”

2008 он. Яруу найрагч Л.Хасар, “Миний нэг өдөр ингэж санагдаад…”

2009 он. Яруу найрагч Х.Эрдэнэбаатар,  “Нэргүй шүлэг”

2010 он. Д.Нацагдоржийн шагналт Ц.Хулан,  “Би-Цагаан Дарь эх”

2011 он. Яруу найрагч Д.Болдхуяг: “Монгол хэл”

2012 он. Яруу найрагч Н.Гантулга,  “Уулсын сэтгэлгээний тэлэлт“

2013 он. Яруу найрагч Л.Моломжамц, “Хэзээ ба хожмыг өгүүлэх зангирмал үгс”

2014 он.  Яруу найрагч С.Мягмаржав,  "Тэнгэрийн татах хүч"

2015 он. Яруу найрагч Ц.Эрдэнэбаатар, "Суурин иргэншлийн цаг"

2016 он:  Яруу найрагч Борхүүгийн Батсайхан, "Тэр эмэгтэй"

2017 он: Яруу найрагч Мөнгөнхүүгийн Отгонбаяр, "Ижийдээ нас гуйлаа"

2018 он: Яруу найрагч Б.Баттулга, "Гүн ухааны сүлжээ бодролууд"

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
6
ХахаХаха
6
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

37 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-01-04 103.10.21.43

Энэ жилийн хятадад хийгдсэн шилэн цэцгийн савны ханш хэд болсон бэ.

Avatar

ШҮЛЭГЧ 2020-01-04 92.223.73.118

ГҮЙЭ ЯАХАВ ДЭЭ, АЛИВ ЮМСЫГ ТАНЬЖ ЯДАЖ БАЙГАА ХҮҮХЭД ШИГ ЮМ БИЧДЭГ ЮМ БАЙНА ГЭЖ ӨХӨӨРДӨЖ ТҮРҮҮЛҮҮЛСЭН ЮМ БАЙХ ГЭЖ ЦАЙЛГАЖ БОДМООР. ОДООГИЙН ДУНД СУРГУУЛИЙН ХҮҮХДҮҮДИЙН ДУНД ҮҮНЭЭС АРАЙ ДӨНГҮҮРХЭН ҮГ ХОЛБОЧИХДОГ ХҮҮХДҮҮД ХЭДЭН ЗУУГААРАА БИЙ Л ДЭЭ ХЭХЭ

Avatar

СОНИРХОГЧ 2020-01-04 92.223.73.118

ГҮЙ ЯАХАВ ДЭЭ ХҮҮХДИЙН СЭТГЭЛГЭЭТЭЙ, ХӨӨРХӨН ШҮЛЭГ ГЭДЭГ УТГААР НЬ ӨХӨӨРДӨЖ ТҮРҮҮЛҮҮЛСЭН ЮМ БАЙХ ГЭЖ Л БОДМООР ЮМ. ОДООГИЙН ДУНД СУРГУУЛИЙН ХҮҮХДҮҮДИЙН ДУНД ИЙМЭРХҮҮ ДАЙНЫ ҮГ ХОЛБОДОГ ХҮҮХДҮҮД ЗУУ ЗУУГААРАА БИЙ Л ДЭЭ ХЭХЭ

Avatar

Зочин 2020-01-04 202.131.249.10

Болох цомын эздийн жагсаалтад Яруу найрагч Хөөдөөгийн Эрдэнэбаатарын нэр яагаад алга байгаа юм бэ.

Avatar

Зочин 2020-01-04 66.181.161.41

Гоё шүлэг болжээ. Үгийн сонголт нь маш тансаг байна. Утга санаа нь маш гүн агууламжтай.

Avatar

Зочин 2020-01-04 64.119.23.192

EE BURHA MINI IIM YUM TURUULEH GEJ DAAN CH DEE !!!

Avatar

zochin 2020-01-04 142.112.150.99

Tur zavsarlaval yaasan yum! Daan ch dee

Avatar

Зочин 2020-01-04 192.82.69.61

27 хүний нэрийн жагсаалтаас сэтгэлд буух хүн 2-3 л харагдана. Яруу найраг, найрагч гэдэг ЖАМ ёсоор түүхэнд үлдэж байгаа бололтой. Дүү нарыг голсонгүй, ЖАМЫН ЮМ ЖАМААРАА болж байна.

Avatar

Зочин 2020-01-04 202.55.191.130

Энэ Батхуяг одоо Шүүдэрцэцэгийг муулаад байсан энэнээс нь зуу дахин дээр юм бишүү?

Avatar

Зочин 2020-01-04 202.55.191.130

За би шүлэгч хүн биш боловч үүнээс дээр хүн олдохгүй байгаа бол бичээд орохоос доо нээрээ, энэ арай л монгол хэл, сэтгэхүйг мохоосон хэрэг болж байна.

Avatar

Зочин 2020-01-04 202.55.191.130

Ядмагхан хэл найруулгатай юм бэ, "Бусдын дээрээс будруулна" гэнэ шүү, нээрээ 2-р ангийн хүүхдийн түвшинд сэтгэх юмдаа.

Avatar

Зочин 2020-01-04 103.212.116.113

Толгой холбосон хоёр шад хэлхээч

Avatar

Зочин 2020-01-04 202.131.229.34

Сайхан л шүлэг байна. Ижийгээ саначихлаа

Avatar

Солиорсон гарууд 2020-01-04 172.58.142.205

Нэг л их шүлэг найраг, уярч дуулсан гарууд байх юм. Өөр хийх юм олддоггүй юм уу? Ажил хийж, бүтээн байгуулж, сурч боловсроод дэлхийн хэмжээнд өрсөлдөөсэй!

Avatar

Яруу найраг сонирхогч 2020-01-04 103.26.193.149

БОЛОР ЦОМ Ч БОДОЛ , МЭДЛЭГ НЬ ТАЧИГ , БУЛЬХАЙ НЬ НУС ШИГ УНЖСАН ШҮҮГЧИДТЭЙ , ТЭРГҮҮНД ШАЛГАРСАН ШҮЛЭГ ГЭЖ МӨР ХОЛБОСОН ТӨДИЙ ҮГИЙН ХЭЛХЭЭС ШАЛГАРДАГ , ШАЛГАРУУЛДАГ ХӨГИЙН ГААРИЙЧДЫН ЦУГЛААН БОЛЖДЭЭ! УНШИГЧ , СОНСОГЧ ХӨӨРХИЙ!

Avatar

ИРГЭН 2020-01-04 92.223.73.118

Үнэн үнэн

Avatar

Зочин 2020-01-04 67.247.8.185

ZA DAA IIMERHUU YADUU SHULEG SHULGENTSEUUD YARUU NAIRAGIIIG GUTAAJ B.A DAA. NATSAGDORJ YAVUUHULANAGAAS SURTSGAA

Avatar

Би 2020-01-04 59.153.113.70

Б. Баттулгын шүлэгтэй юм ярихгүй шүү.

Avatar

Эба 2020-01-04 99.203.144.147

Мөнх бусын тухай, хүүхэд насны гэгээн бодлуудтай сүлэлдсэн сайхан л шүлэг бн. Энэ их голж шилэгсэд одооноос шүлгээ бичээд ирэх жилийн Болор цомын эзэн болоод зогсохыг хэн байг гэхэв

Avatar

Зочин 2020-01-04 192.82.69.61

Сүүлийн 3 жилийн түрүүлсэн гээд байгаа юмнуудын шүлэг гэж нэг ийм хөгийн юмнууд байгаа
Ядаж л яруу найраг гэмээр ганц мөр ч алга. Нүдний булайнуудаа чадахгүй юмаараа бүү оролд. тэнэгүүдээ

Avatar

Зочин 2020-01-04 192.82.69.61

Энэ одоо тэгээд шүлэг юм уу 3-р ангийн хүүхдүүд үүнээс арай илүү бичих байх өө чаавас гэж.
Тэр оролцож байгаа нь шүүж байгаа нь таарсан таар шуудайнууд ичиж амьдараач дээ солиотуудаа_

Avatar

Зочин 2020-01-04 103.10.21.51

Цэн цэнгийн алтаар урлан хийж чадахгүй бол дархан гэж юу байхав Чимх чимх санааг урнаар холбож хүний сэтгэлд хүргэж чадахгүй бол яруу найрагч гэж хэн байхав Болор цомын тэмцээн гэж хошин шогоос дор болж дээ Үхтэлээ их юм үзнэ гэдэг энэ болой

Avatar

Зочин 2020-01-04 103.10.21.51

Ийм балай болор цом гэж юу байхав дээ Бичиж баыгаа хүмүүс шалгаж байгаа хүмүүс нь ч ичмээр юм Цаашид яруу найргиын уралдааныг ийм төвшингөөр зохиовол бүр болих хэрэгтэй юм бэ

Avatar

Зочин 2020-01-04 202.126.89.134

Анх санаачилсан хүн нь өөрөө түрүүлснээс эхлээд зүгээр л захиалгат зүйл болчихсон. Нээрээ түрүүлсэн шүлэг сул байна шүү.

Avatar

УНШИГЧ 2020-01-04 92.223.73.118

ҮНЭН Л ТЭР ШҮҮ ДЭЭ

Avatar

Уянгалянхуа 2020-01-04 202.9.47.16

Яруу найраг гэдэг нэг хүний сэтгэл зүрхнээс урган гарч нөгөө хүний сэтгэл зүрхэнд хоногшин үлддэг уран үгсийн чуулган юм. Хурдан морь уралдуулж байгаа юм шиг түүгнээр уралдана гэдэг бол эрүүл ухаанд багтамгүй ажил болой. Тэгээд ч Болор цомын эзэн нь энэ наадам нь болохоос хамаагүй өмнө тодорчихсон байдаг гэхчүүлээ.

Avatar

Зочин 2020-01-04 59.153.85.116

Яахав дээ л дунд сургуулийн хүүхдийн хэмжээнд л болж дээ.

Avatar

Энхрий 2020-01-04 122.201.22.4

Наадамдаа биш лдээ. Оролцсон хүмүүсийн уншсан шүлэг нь үнэ цэнийг нь бууруулаад байна. Хар лдаа энэ шүлгүүдийг нь. Энэ Жамбалдоржийн түрүүлсэн шүлэг нь 5-р ангийн хүүхдийн уранзохиолын муухан эссэ шиг л юм байна . Ингээд үнэгүйдээд байгаа юм. Чимэддоржийн Малчин шиг Бадарчийн Тэмээ шиг Цоодлын Миний муусайн найз нар шиг Хулангийн шүлэг юм уншиж түрүүлмээр байна даа.

Avatar

Уншигч сонсогч 2020-01-04 59.153.115.154

яг жинхэнэ авъастай яруу найрагчид бол тоож орохоо больсон бна лээ.Болохоос нь өмнө аль хэдийнээ тохирдог болсон бна лээ

Avatar

Зочин 2020-01-04 103.229.120.8

Ээж, аав, нутгаа санасан уйтгарлаж гунисан, цог золбоогүй, ирээдүйгүй утга бүхий шүлгээр дүүрсэн болор цом

Avatar

Bat 2020-01-04 202.9.46.40

Yaruu utga alga aa, massiin shuleg

Avatar

Зочин 2020-01-04 43.242.243.133

Шүлэг нялцагнуулаад л.. Яруу найраг байхгүй юу. Яруу найргийн наадам биш явцуу найраагийн "бохир хундага" өргөөд тулгаад л..

Avatar

Зочин 2020-01-04 159.192.27.88

Нэг тийм малчны хотонд зохиож баймаар наадам. Цагаан сарыг тааруулж байгаад малчин түмэндээ зориулаад зохион байгуулахад болно

Avatar

Зочин 2020-01-04 66.181.184.251

Одоо энэ болор цом утгаа алдсан, болдог бол больчихмоор л юм даа

Avatar

Зочин 2020-01-04 66.181.185.156

СҮҮЛИЙН ГУРВАН БОЛОРЦОМ АВСАН ШҮЛЭГНҮҮД Ч ИЧМЭЭР ХОГНУУДДАА .

Avatar

Иргэн 2020-01-04 103.212.118.46

Энэ жилийн болор цомын тэргүүн шүлэг мөн ч сулхан эд байна даа. Монголын яруу найраг тунч "ядуурч дээ" Жамбалдорж найрагч өмнө нь яаж энэ олон шагнал авч байсан юм бол доо? Арай л… байна шүү.

Avatar

зочин 2020-01-04 202.21.125.18

Болор цомд манай ахмад сайчууд орохоо больчихсон уу. Тэргүүлсэн шүлэг… гэхэд нэг л сайн бууж өгөхгүй нээ.
Чимэддоржийн " Малчин" гэх мэт шүлгүүд үгүйлэгдэж байх чинь мөн ч цаанаасаа булаг шиг ундарсан шүлгүүдийг хүлээж авдаг байж дээ хөөрхий.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж