Монгол оронд зуд болох эрсдэл нүүрлэжээ | News.MN

Монгол оронд зуд болох эрсдэл нүүрлэжээ

Хуучирсан мэдээ: 2020.01.04-нд нийтлэгдсэн

Монгол оронд зуд болох эрсдэл нүүрлэжээ

Монгол оронд зуд болох эрсдэл нүүрлэжээ

Цаг уур, орчны шинжилгээний газраас 2020 оны нэгдүгээр сарын 2-нд гаргасан зудын эрсдэлийн мэдээллээр нийт нутгийн 50 гаруй хувьд их (нэн их 21 хувь, их 34 хувь), 20 гаруй хувьд (25 хувь) нь дунд зэрэг эрсдэлтэй гарчээ.

Үүнээс Ховд, Говь-Алтай, Өвөрхангай, Дундговь, Завхан, Архангай, Булган, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь аймгуудын ихэнх, Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Хөвсгөл, Төв, Дорнод, Өмнөговийн зарим нутгаар өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэл ихтэй байна.

Нутгийн 50 гаруй хувьд зудын эрсдэл их байгаа нь өнгөрсөн жил зуншлага оройтсон, бэлчээрийн даац хэтэрч гарсан, цасан бүрхүүл харьцангуй эрт тогтсон зэрэгтэй холбоотой аж. Мөн малчид аймаг, сум дундын отор нүүдэл их хийж байгаагаас туурайн зуд, цасгүй боловч хараар зутрах нөхцөл үүсч байгаагаас харын зуд болох төлөвтэй байгаа ажээ.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

йн 2020-01-04 202.179.27.165

Зуд гэж бүү ярь. 1990 оноос хойш зуд болоогүй. Энэ янзаараа бол цаашид ч зуд болохгүй. Ер нь Белорусын чиргүүлтэй чацуу цас орхоо байжээ.

Avatar

Зочин 2020-01-04 122.201.22.4

Сэтгүүлч нараас монгол хэлний найруулга дүрэм үгийн баялаг язгуур хэлний шалгалт авч баймаар юм . Ямар ч ойлгомжгүй юм бичих юм. Доорх зориолчинй хэлсэн шиг эх хэлнийхээ үгийг сайн онож бичмээр байна шүү

Avatar

ЧД иргэн 2020-01-04 202.179.27.150

Ажилсаг малчид зудыг дажгүй даваад гарна. Харин залхуу, хэнэггүй нэг л зутрах байхдааа.

Avatar

Баатар 2020-01-04 64.119.23.124

Манай Сүрданзан яагаад чимээгүй бнаа.Энхтүвшин,Улаан нар ажлаа маш муу хийж бхйгаа шүү

Avatar

Зочин 2020-01-04 202.179.27.150

Энхтүвшин, Улаан нар бас хурмаст тэнгэрийг хариуцдаг болсон юм ууу

Avatar

Лхагва 2020-01-04 202.9.46.24

Нутгийн ихэнх хэсэг цасан бүрхүүлтэй байхад харын зуд гэж юу яриад байна

Avatar

Зохиолч Лувсангийн Пүрэвдорж 2020-01-04 66.181.185.97

Монгол хэлээр цасан бүрхүүлтэй гэдэггүй. Снежное покрытие гэсэн орос үгийг махчилан хуулсан байна. Монголоор битүү цастай гэдэг юм шүү дээ. Ер нь бол, битүү цастай, тарлан цастай,хар туруу цастай, зулаг цастай, тохой цастай гэх мэд олон янз. Хэвлэлийн байгууллага, сэтгүүлч нар энэ мэтийг эрхбиш мэдэж байгууштай.

Avatar

Хүннү 2020-01-04 202.179.27.165

Зөв шүү. Монгол хэлийг энэ хэпэн сэтгүүлчид устгах юм шиг байна:

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж