Иран АНУ-д хатуу хариу барихаа мэдэгджээ

Хуучирсан мэдээ: 2020.01.04-нд нийтлэгдсэн

Иран АНУ-д хатуу хариу барихаа мэдэгджээ

Иран АНУ-д хатуу хариу барихаа мэдэгджээ

Иракын Багдад хотод нэгдүгээр сарын 3-ны шөнө Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпусын генерал Касем Сулеймани алагджээ. Пентагоны зүгээс Иракт ажиллагаа явуулсан бөгөөд энэхүү ажиллагааны үр дүнд Дональд Трампын зүгээс хориг тавиад байсан Ираны өндөр дээд хэмжээний генерал алагдсан гэж мэдээлэв.

Исламын Бүгд Найрамдах улсын Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөл АНУ-д хатуу хариу барина гэдгээ ард иргэддээ амлав. Судлаачдын дүгнэж буйгаар, Генералын үхэл Ойрхи Дорнод дахь хурцадмал байдлыг улам дэвэргэхээс гадна АНУ-ын дотоод улс төрийн нөхцөл байдалд нөлөөлнө гэж дүгнэв.

Дээрх үйл явдалтай холбоотойгоор их гүрнүүдийн удирдагчид өөрсдийн байр сууриа илэрхийлж эхэлжээ. Тухайлбал, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Францын төрийн тэргүүн Эммануэль Макрон нар утсаар холбогдон ярилцаж, Сулеймани үхэлд санаа зовниж буйгаа илэрхийлсэн гэж Кремлийн хэвлэлийн албанаас мэдэгдэв.

Мөн ОХУ-ын Батлан хамгаалахын яамнаас Сулейманийг олон улсын терроризмтой тэмцсэн хувь нэмрийг нь өндрөөр үнэлж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ АНУ-ын алсын хараагүй үйлдэл нь Ойрхи Дорнодын бүс нутагт цэрэг, улс төрийн нөхцөл байдлыг улам хурцатгаж байна гэв.

Иракын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Адель Абд аль-Махди АНУ-ын энэхүү үйлдлийг тус улсын эсрэг үйлдэж буй түрэмгийлэл хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ.

Ливаны Гадаад хэргийн яамны мэдээллээр АНУ-ын ажиллагаа Иракын тусгаар тогтнолд заналхийлсэн ажиллагаа байсан бөгөөд хурцадмал байдлыг улам дэврээж байна гэв. Мөн энэ байр суурийг Сири, Туркийн Гадаад хэргийн яамнаас илэрхийлжээ.

Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас олон улсын харилцаанд хүч хэрэглэхийн эсрэг байгаа бөгөөд талуудыг тайван байхыг уриалав.

Европын зөвлөлийн Ерөнхийлөгч Чарльз Мишель мөргөлдөөнд оролцогч талууд "хүчирхийлэл, өдөөн хатгалга, өшөө авалт" -ын хэрцгий хүрээг таслан зогсоохыг уриалав.

Франц болон Их Британийн гадаад хэргийн яамнаас Ойрхи Дорнод дахь тогтвортой байдлыг хадгалах нь тэдний нэн тэргүүлэх бодлого байх болно гэдгээ мэдэгдэлдээ дурдав. Үүний зэрэгцээ Их Британийн Гадаад хэргийн сайд Доминик Рааб Ираны "түрэмгийлэл заналхийллийн тухай" мэдэгдэв.

Германы Засгийн газрын албан ёсны төлөөлөгчийн орлогч Ульрике Деммер хэлэхдээ, энэхүү аллага нь Ираны өдөөн хатгалгад өгсөн хариу үйлдэл гэжээ

Харин Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху, АНУ-ын үйлдлийг дэмжиж, Дональд Трамп бол хурдан, шийдэмгий, хүчтэй хариу үйлдэл үзүүлсэн. Үүнийхээ төлөө магтаал хүртэх ёстой гэв.

АНУ-ын зүгээс Сулеймани тус улсын дипломатууд болон цэргийнхэнд аюул занал учруулж, "олон зуун америк, эвслийн цэргүүд" амиа алдсан хэрэгт сэжиглэгдсэн гэв. Сулеймани гадна Иракын шитийн бүлэглэлийн командлагчийн нэг «Аль-Хашд аш-Шааби» Абу Махди аль-Мухандис мөн алагджээ.

Дээрх үйл явдалтай холбоотойгоор Иранд гашуудал зарлаж, олон мянган хүн АНУ-ын үйлдлийг эсэргүүцэн, улс орон даяар жагсаал зохион байгуулж байна. Ираны удирдагч Али Хаменеи энэхүү үйл явдалд хатуу хариу барих болно гэв. Генерал Сулеймани Ираны Засгийн газар, өндөр дээд албан тушаалтнууд төдийгүй энгийн ард иргэдийн хүндэтгэлийг хүлээсэн хүн байсан аж. Тэрбээр Ирак болон Сири дэх террорист ажиллагаатай тэмцэхэд Ираны оролцоог зохицуулдаг нэгэн байжээ.

 

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж