Албан татварын хувь хэмжээг тогтооход санал авч байна

Хуучирсан мэдээ: 2020.01.03-нд нийтлэгдсэн

Албан татварын хувь хэмжээг тогтооход санал авч байна

Албан татварын хувь хэмжээг тогтооход санал авч байна

Монгол Улсын Их хурлаас 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр шинэчлэн баталсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Шинэчлэн баталсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 4.1.3 дугаар зүйлд “бичил худалдаа, ажил, үйлчилгээ эрхлэгч” гэж ажлын байр, лангуу зэрэг тодорхой байршилд байрлахгүй худалдаа, үйлчилгээ, зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ эрхлэгч хувь хүнийг ойлгоно гэж заасан.

“Бичил худалдаа, ажил, үйлчилгээний орлого олж байгаа хувь хүний сард төлөх албан татварын хэмжээг аймаг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал …. тогтооно” гэсэн хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэхэд иргэн та саналаа өгнө үү.

Доорх холбоосоор нэвтрэн саналаа өгнө үү:

https://forms.gle/ekKkFbDhtFMXRtQS7

Эх сурвалж: ULAANBAATAR.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж