Онон-Балжийн Байгалийн цогцолбор газрын аялал жуулчлалын бүсийн хамгаалалтын захиргаа зориулалтын торонд хүрэн баавгай өвөлжүүлж байгаа ажээ. Тус баавгай энэхүү аялал жуулчлалын бүсийн “Битүүгийн ар” гэх нэртэй газраас өнгөрсөн оны арваннэгдүгээр сард дөрвөн хөл нь хөлдсөн, идэш тэжээлээ олж идэх боломгүй байдалтай олдсон байна.
Байгалийн цогцолбор газрын захиргаанаас ажлын хэсэг томилж, хуваарийн дагуу баавгайг хооллож, зан төрх, эрүүл мэндийн ажиглалтыг өдөр бүр хийн, тэмдэглэл хөтлөн ажиллаж байгаа аж.
Ажиглалтаар тус баавгай нь нэг өдөрт 3 кг мах, 2 л ус, 200 гр жимс, хүнсний ногоо буюу нийт долоо хоногт 21 кг мах, 14 литр ус, 1,4 кг жимс, хүнсний ногоо хэрэглэж, эрүүл мэнд, зан төрхийн хувьд хэвийн, хоолоо тогтмол идэж буй юм байна.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ