БНХАУ-д "САРС" буюу H1N1-тэй ижил вирус илэрч байна

Хуучирсан мэдээ: 2020.01.03-нд нийтлэгдсэн

БНХАУ-д "САРС" буюу H1N1-тэй ижил вирус илэрч байна

БНХАУ-д "САРС" буюу H1N1-тэй ижил вирус илэрч байна

САРС вирустай төстэй, тодорхойгүй эх сурвалжаас үүдэлтэй томуу төст өвчний улмаас БНХАУ-д  30 орчим хүнийг тусгаарлаад байна. Мэргэжлийн багийнхан 2019 оны арванхоёрдугаар сарын 31-нд Хүбэй мужийн Үханьд томилогдон очиж, өвчнийг нарийвчлан шинжилж байна хэмээн CCTV мэдээлжээ.

Нутгийн эмнэлгүүд өвчтөнүүдэд эхний ээлжинд шаардлагатай эмчилгээг хийсэн бөгөөд 30 өвчтөнөөс долоо нь хүнд байдалтай байгаа гэнэ. Өвчтөнүүдийн ихэнх нь Хунаний далайн бүтээгдэхүүний захад ажилладаг байсан гэнэ. Эрх баригчид дээрх захыг түр хугацаанд хаан шалгаж байгаа ажээ. Одоогийн байдлаар лабраторын шинжилгээний хариугаас дээрх вирус хүнээс хүнд халддаггүй болохыг мэдээд байна. Өмнө нь САРС вирус 2002-2003 онд дэлгэрч 8000 хүн өвчилснөөс Хятадад 349, Хонгконгод 299 хүн үрэгдэж байсан билээ.
ЭХ СУРВАЛЖ: NZHERALD.CO
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж