Ливерпүүл клуб нэг жил хожигдсонгүй

Хуучирсан мэдээ: 2020.01.03-нд нийтлэгдсэн

Ливерпүүл клуб нэг жил хожигдсонгүй

Ливерпүүл клуб нэг жил хожигдсонгүй

Английн Ливерпүүл клуб өнгөрсөн Пүрэв гариг (2020.01.02)-т Примьер лигийн 20-р тойргийн нөхөн тоглолтоо Шеффилд Юнайтэд клубын эсрэг хийж, 2-0 харьцаатай ялалт байгуулсан. Ингэснээр Ливерпүүл клуб календарийн нэг жилийн хугацаанд Английн Примьер лигт нэг ч хожигдолгүй бахдам амжилт үзүүллээ.

Тэд хамгийн сүүлд 2019 оны нэгдүгээр сарын 03-нд Манчестэр Сити клубын талбайд зочлон тоглож, 2-1 гэсэн харьцаатай хожигдож байсан юм. Үүнээс хойш Английн Примьер лигт 37 тоглолт хийж, 32 хожиж, 5 тэнцсэн үзүүлэлттэй байна.

Ливерпүүл клубээс гадна Английн Примьер лигийн эрин үед 2003-04 оны Арсенал болон 2004-05 оны Челси зэрэг багууд календарийн нэг жилийн хугацаанд ялагдаагүй юм.

Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж