Багануур хотын захирагчийг тодруулах сонгууль энэ сарын 18-нд болох тов гарчээ. Тус сонгуульд дөрвөн хүн нэр дэвшсэн. Дүүргийн сонгуулийн хорооноос захирагчийн сонгуульд Н.Тавинбэх, Ш.Отгонбаяр, Д.Цогбаяр, Р.Ганбаатар нарын дөрвөн хүн өрсөлдөж байгааг зарласан. Нэр дэвшигчдийг намын харьяаллаар авч үзвэл Ш.Отгонбаяр нь АН-аас, Н.Тавинбэх, Р.Ганбаатар МАН-аас, Д.Цогбаяр захирагчийн сонгуульд бие даан өрсөлдөж байгаа аж.
Г.ТУУЛ