Иран АНУ-ыг терроризмд буруутгалаа | News.MN

Иран АНУ-ыг терроризмд буруутгалаа

Хуучирсан мэдээ: 2020.01.03-нд нийтлэгдсэн

Иран АНУ-ыг терроризмд буруутгалаа

Иран АНУ-ыг терроризмд буруутгалаа

АНУ-ын талаас өнгөрсөн Пүрэв гариг (2020.01.02)-ийн орой Багдад хот дах нисэх онгоцны буудалд пуужингийн цохилт өгсний улмаас Ираны Лалын хувьсгалыг хамгаалах корпусын “Кудс” тусгай анги нэгтгэлийн дарга, генерал Касим Сулеймани амиа алдсан хэргийг Тегеран аллага хэмээн үзэж буйгаа мэдэгджээ. Энэ талаар Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

“Кудс” тусгай корпусын командлагч асан Мохсен Резаи "Генерал Касим Сулеймани амиа алдсантай холбоотойгоор Иран АНУ-аас хариугаа авна" хэмээн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ. АНУ-ын агаарын хүчний цохилтын улмаас Иракийн шиит шашинтнуудын “аль-Хашд аш-Шааби” бүлэглэлийн таван гишүүн мөн амиа алдаж, Иракийн 12 цэргийн албан хаагч бэртэж гэмтсэн байна.

АНУ-ын Батлан хамгаалах яамнаас Ерөнхийлөгч Дональд Трампын зааврын дагуу Сулейманигийн эсрэг ажиллагаа явуулсан гэдгээ мэдэгдэж, Ираны халдлагыг таслан зогсоох зорилгоор цохилт өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрчээ.

Эх сурвалж: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ovgon 2020-01-03 59.153.112.132

ha ha ha ter teneg general ni irakad terorism zohion baiguulaad yavj baisan ni unen shuu. Tuuniig ustgasan aguu amerik mandtugai. Fashist oros, islamiin zombienuud sonotugei.

Avatar

Зочин 2020-01-03 155.4.39.118

muusain haltaruud orilood orilood yahiin hamgiin hogiin shaaruud

Avatar

Belgun 2020-01-03 188.118.72.228

Өнөөдөр Тегераны метроны буудалд ард иргэд нэгэн дуугаар Америкийн сөнөтүгэй гэж хашхиралдаж байв. Олон нийтийн сүлжээнд ард иргэд Косем Сулейманы үхэлд гашуудлаа илэрхийлж байна. Иран улс өнөөдөр хамгийн олонд таашаагдсан цэргийн генералаа алдав. Миний бодлоор ард иргэд энэ үхлийн талаар хариулт хүлээж байна. Косем Сулейманы нэрд зориулан гурав хоног улс даяар гашуудал зарлахыг шашны дээд удирдагч Имам Хомэнэи өнөөдөр тушаав. Тегеран хот.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж