Английн шигшээ болон Манчестер Юнайтэд клубын түүхэн дэх шилдэг довтлогчдын Уэйн Рүүни өчигдөр/2020.01.02/ Английн хоёрдугаар лиг буюу чемпионшип дивизоны Дерби Коунти клубын төлөө анхны тоглолтдоо оролцлоо. Өдгөө 34 настай Англи довтлогч хамгийн сүүлд өнгөрсөн оны аравдугаар сарын 25-ний АНУ-ын Майжор лигт ДС Юнайтэд багийн төлөө тоглосон юм. Тэрбээр Дерби Коунти багийн төлөө анхны тоглолтдоо оролцохдоо ахлагчийн тууз зүүжээ. Тус тоглолтод Дерби Коунти баг Барнсли багтай тааран тоглож 2-1 харьцаатай хожиж лигтээ 17-р байрт бичигдэж байна.
Уэйн Рүүнигийн хувьд Дерби Коунти клубтэй 18 сарын гэрээ үзэглэсэн юм.
Дерби Коунти багийн хуучин дасгалжууулагчаар Английн Челси клубын амьд домог Франк Лампард ажиллаж байсан билээ.
Б.МӨНГӨНТАМИР