Макрон тэтгэврийн шинэчлэлээр яаралтай зөвшилцөхийг уриалжээ | News.MN

Макрон тэтгэврийн шинэчлэлээр яаралтай зөвшилцөхийг уриалжээ

Макрон тэтгэврийн шинэчлэлээр яаралтай зөвшилцөхийг уриалжээ

Макрон тэтгэврийн шинэчлэлээр яаралтай зөвшилцөхийг уриалжээ

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон оны босгон дээр ард түмэндээ хандан үг хэлэхдээ, Засгийн газартаа дөрвөн долоо хоног тээврийн сүлжээг саатуулж, бүх нийтээр ажил хаяхад хүргэсэн эсэргүүцлийн хөдөлгөөнийг зогсоон, тэтгэврийн шинэчлэлийг яаралтай зөвшилцөн шийдвэрлэхийг уриалжээ. Тэрбээр Францын Засгийн газар болон эсэргүүцэгчдийн хооронд энэ сарын 7-ны өдрөөс зөвшилцөл эхэлсэн талаар мэдэгдсэн байна.

Тус улсын хэвлэлүүд Эммануэль Макрон тэтгэврийн шинэчлэл хийнэ гэж зарласан байр суурьтаа хатуу зогсч байна хэмээн мэдээлж буй ажээ. Улс төрийнхөн дундаас хэт барууны үзэлтэй Үндэсний Фронт намын дарга асан Марин Ле Пен, Ерөнхийлөгчид нэр дэвшин өрсөлдөгч Оливер Бесансенот нар Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны байр суурийг эсэргүүцэн, улмаар “Дээдсийн ертөнцөд амьдарч байна” гэх зэргээр шүүмжилж буй юм байна.

Эх сурвалж: FRANCE24

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-03 202.55.191.130

Төр шиг төртэй улс сайхан юм даа. Тэтгэврийн зээл тэглэх биш, тэтгэврийн тогтолцоог шинэчлэх тухай ярьдаг юм байна. Манайхыг бодвол шинээс шинэ, төгс төгөлдөр шахуу тогтолцоотой байж шинэчилнээ л гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж