Амь үрэгдсэн гал сөнөөгчийн эр зоригийн одонг хүүд нь өглөө

Хуучирсан мэдээ: 2020.01.03-нд нийтлэгдсэн

Амь үрэгдсэн гал сөнөөгчийн эр зоригийн одонг хүүд нь өглөө

Амь үрэгдсэн гал сөнөөгчийн эр зоригийн одонг хүүд нь өглөө

Австралийн түймрийг унтраах ажилд сайн дураар оролцож байгаад амь эрсэдсэн эрэлхэг гал сөнөөгч Геофри Кийтоны эр зоригийн одонг оршуулах ёслолынх нь үеэр хүүд нь зүүж өглөө.

Ноён Кийтоны шарилд хамтран зүтгэгч, үнэнч нөхөд гал сөнөөгч нар нь хүндэтгэл үзүүлэн ёслоход хүү нэг ой, долоон сартай Харви Кийтон нь дүрэмт хувцас өмсөн, соскоо хөхсөн чигтээ аавтайгаа салах ёс гүйцэтгэн цэх зогсч эр зоригийн одонг нь энгэртээ зүүжээ. Кийтон болон түүний үнэнч нөхөр О’Двер нарын сууж явсан галын машин унасан мод мөргөн осол болсноор хоёр эрхэм арванхоёрдугаар сарын 19-нд хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Ноён О’Двер ч бас бага насны хүүхэдтэй бөгөөд түүний оршуулгын ёслол дараа долоо хоногт болох гэнэ.
Шинэ Өмнөд Вэйлсийн гал сөнөөх газрын дарга Шэйн Фитцимонс хүүд эр зоригийн одонг зүүлгэн өгч, ерөнхий сайд Скотт Моррисон хүндэтгэл үзүүлжээ.
Ерөнхий сайд "Хүү тэнд эцэг Геофри Кийтонийг санан дурсч, амьдрал бэлэглэсэнд нь, эх орныхоо төлөө үнэнчээр зүтгэсэнд нь талархал өргөхөөр зогсч байсан" хэмээн ярьжээ.
Бяцхан хүү аавдаа мөн бэлэгтэй иржээ. Тэрбээр "Ааваа! Би танд сарлуу яваад ирэхээр хэмжээтэй их хайртай шүү" хэмээх үгтэй аяга аавынхаа авсан дээр авчирж тавьжээ.
Эх сурвалж: bbc.com
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
244
ХарамсалтайХарамсалтай
20
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
6
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
2
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж