Эрсдэл бүхий хүмүүсийг вакцинжуулж байна

Хуучирсан мэдээ: 2015.10.11-нд нийтлэгдсэн

Эрсдэл бүхий хүмүүсийг вакцинжуулж байна

Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашлах цагаар гадуур ханиад томуу их байгааг эмч мэргэжилтнүүд сануулж байна. Ялангуяа  цэцэрлэг, сургуулийн насныхан ханиад томуугаар өвчлөх нь ихэсчээ. Тиймээс томуугийн эсрэг вакцинжуулах аяныг энэ сарын 8-аас эхлэн улсын хэмжээнд зохион байгуулж байгаа аж. Энэ жил улсын хэмжээнд нийтдээ 45 мянган хүн тун вакцин захиалан авч , хөдөө орон нутаг болон аймаг сумдын эмнэлгүүдэд хүргүүлээд байгаа юм байна.  

Вакцинд эрүүл мэндийн байгууллага, эмнэлгүүд, хил, гааль, цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналт, асрамжийн газар, нийтийн тээвэр, тохижилт үйлчилгээ зэрэг томуугийн халдварт өртөх эрсдэлтэй ажлын байранд ажилладаг ажиллагсад болон цэцэрлэг, асрах газрууд, нялхсын клиник сувиллын хүүхдүүд, ажилтан ажиллагсдыг хамруулах юм байна. Мөн иргэд сайн дураараа томуугийн эсрэг дархлаажуулалтыг ХӨСҮТ-ийн амбулаторид ажлын өдөр 8.30-15.00 цагт хийлгэх боломжтой гэнэ.

 Г.ТУУЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж