Оросын супермодель Ирина Шейкээс салснаас ганц бие явсан хөлбөмбөгийн од Криштиан Роналду найз бүсгүйтэй болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Түүний найз бүсгүй нь 23 настай. Клаудиа Санчез гэх модель бүсгүй гэнэ. Хосууд Мадрид хотноо болзож байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн бөгөөд өнгөрсөн сараас болзож эхэлсэн гэнэ. Тэднийг албан ёсоор үерхэх болсон гэх шуугианы дараа тамирчин эр найз бүсгүйтэйгээ авахуулсан зургаа твиттертээ тавьж, “Хайрыг хүлээх бус өөрөө ол” гэж жиргэсэн гэнэ. Шилдэг хөлбөмбөгчний экс найз бүсгүй Ирина Шейк тэгвэл Холливуудын нэрт жүжигчин Брэдли Купертэй болзож байгаа билээ.
У.ДАВАА