Амьтны хүрээлэнгийн галын шалтгаан нь гэрэлт зул байжээ

Хуучирсан мэдээ: 2020.01.03-нд нийтлэгдсэн

Амьтны хүрээлэнгийн галын шалтгаан нь гэрэлт зул байжээ

Амьтны хүрээлэнгийн галын шалтгаан нь гэрэлт зул байжээ

Шинэ он дөнгөж гарч байхад Германы амьтны хүрээлэнд гал гарч, сармагчин, шувууд, сарьсан багваахай зэрэг олон амьтан амьдаараа шатжээ. "Германы баруун хойд хэсэгт байрладаг Крефелд амьтны хүрээлэнд гал гарсан тухай дуудлага 2020 оны нэгдүгээр сарын 1-ний 00.38 цагт ирсэн. Гал гарсан шалтгааныг шинэ жил тэмдэглэн хөөргөсөн зул хэмээн үзэж байна" хэмээн дуудлагад явсан цагдаа хэлжээ.

"Шинэ он гарах мөчид амьтны хүрээлэнгийн ойролцоо голдоо жижигхэн лаатай цаасан дэнлүүнүүд хөөрч байхыг олон гэрч харсан байна. Мөн ойролцоо газраас шинэ оны хүслээ бичсэн захиа бүхий гэрэлт зулын үлдэгдэл олдсон" хэмээн хотын цагдаагийн газрын дарга Герд Хоппманн мэдээлжээ.
Шатсан барилгад таван оронгутан, Масса нэрт 48 настай мөнгөн нуруут горилл, шимпанзе болон өөр сармагчингууд, жимсний сарьсан багваахайнууд, шувууд гээд нэн ховордсон нийт 30 амьтан амь үрэгджээ. Гал сөнөөгчид ердөө хоёр шимпанзег л амжиж аварсан гэнэ. Аврагдсан шимпанзенууд их түлэгдэж одоо үхэл, амьдралын зааг дээр байна хэмээн амьтны хүрээлэнгийн захирал Волфганг Дрессэн хэлжээ. Германы амьтны эрхийг хамгаалагчид амьтны хүрээлэнгийн ойролцоо галын наадам хийх, гэрэлт зул хөөргөхийг хориглосон хууль батлахыг шаардаж эхэлсэн байна
ЭХ СУРВАЛЖ: DAILYMAIL.CO.UK
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж