“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн орлого нэг тэрбум долларт хүрчээ | News.MN

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн орлого нэг тэрбум долларт хүрчээ

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн орлого нэг тэрбум долларт хүрчээ

“Эрдэнэс-Тавантолгой” компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.


-“Эрдэнэс-Тавантолгой” компанийн борлуулалтын орлого 2019 онд нэг тэрбум ам.долларт хүрсэн гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?  

-2019 оны санхүүгийн тайлан аудитаар эцэслэн баталгаажаагүй байна. ер нь бол компаниас гаргасан нийт дүнгээр бол Эрдэнэс таван толгой ХК 2019 онд борлуулалтын орлого бол нэг тэрбум ам.доллар буюу  2.66 их наяд төгрөг гэсэн үг. Жилийн жигнэсэн хүүгээр бодохоор нэг тэрбум ам.доллар хүрсэн байгаа юм. Өмнө нь  2017 онд Оюутолгой 1.1 тэрбум ам.долларт хүрч ажиллаж байсан юм билээ. Оюутолгой бол гадаадын хөрөнгө оруулалттай компани. Бусад үндэсний гэх тодотголтой монголын аж ахуйн нэгжүүдээс жилийн борлуулалтын орлого нь тэрбум ам.долларт хүрсэн  компани урд өмнө нь гарч байгаагүй юм байна лээ. 

-Танай компанитай холбоотой 55 тэрбум төгрөгийн маргаан гарсан. Энэ асуудал хэрхэн шийдэгдэж байгаа вэ?

-“Эрдэнэс-Тавантолгой”-н удирдлагууд цаасан дээр хөрс хуулаад 55 тэрбум төгрөг идчихлээ гэж иргэний хөдөлгөөнийхөн шүүмжилсэн. Бид тухайн үе бүрт нь мэдээлэл өгч байсан. Тэр хүмүүст хувийн журмаар ч мэдээлэл өгч буруу ойлгож байгааг нь тайлбарласан. Гэвч ташаа мэдээллээ тараасаар л байсан. Бүр АТГ-т өгсөн. АТГ шалгаад асуудал алга гээд нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгосон. Үндэсний аудитын газар дүгнэлтээ гаргахаас өмнө хуулж овоолсон хөрс, хөрс хуулалт хийсэн компаниудын тайлан хоорондоо зөрж байгааг лавласан юм.

Манай компанид ирүүлсэн энэ тухай албан бичгийг нь иргэний нийгмийн байгууллагууд ямар нэгэн аргаар олж аваад “Аудитын дүгнэлт нь гарчихсан байна. Эд нар мөнгө идчихсэн юм байна” гэж тайлбарлаад, олон нийтэд мэдээлэл өгсөн. Яагаад зөрүү үүссэн гэхээр манай компани тайлангаа дутуу өгснөөс болсон. Хөрс хуулалтаас гарсан шороогоороо уурхай дотор зам тавих, уурхайн хотхон барих газраа тэгшлэх гэх мэтээр ашигласан. Үүнийгээ тооцохгүйгээр тайлангаа өгчихсөн байсан юм билээ. Тиймээс тайлангаа засч өгсөн. Аудитын тайлын эцэслээд гарчихсан байгаа. Удахгүй УИХ-д танилцуулах байх. Иргэний нийгмийн байгууллагынхан маань энэ дүгнэлтийг олж үзэх хэрэгтэй.

-Б.Ганхуяг захирлыг сонгуульд өрсөлдөхөөр болж ажлаа өгсөн гэсэн мэдээлэл гарсан. Энэ үнэн үү?

-Сонгуульд өрсөлдөх төрийн албан хаагчид нэгдүгээр сарын 1-ээс өмнө ажлаа өгсөн байх ёстой. Харин манай гүйцэтгэх захирал ажлаа хийж байгаа. “Эрдэнэс-Тавантолгой” компани томоохон төслүүд эхлүүлчихсэн явж байна. 2019 он бол бүтээн байгуулалтын жил байсан. Гашуунсухайтын төмөр зам, авто замууд, нүүрс баяжуулах үйлдвэр, уурхайн хотхон гэх мэт томоохон төслүүд эхлүүлчихсэн байгаа. Тиймээс энэ төслүүдээ үргэлжлүүлэхийн тулд улс төр бодох завгүй ажиллаж байна даа гэж хардаг.  

Э.БУРАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-03 202.131.227.174

Орлого ашиг нэмэгдлээ гээд гайхуулаад байх юм. Гэтэл хувьцаа эзэмшигчдэд сохор зоос ч очихгүй байх нь ямар хууль дүрмээр ажиллаад байгаа компани вэ

Avatar

Иргэн 2020-01-03 202.126.88.218

Юунд яарах вэ, эхлээд төмөр замаа тавьчих, дэд бүтцээ сайжруулъя, дараа нь нүүрсээ угаадаг болъё, хуурай аргаар угаах технолог Японд бий.
Дараа нь ашгаа хүртэцгээе.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж