Томуу, томуу төст өвчний тархалт их байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас сурагчдын амралт сунгуулах саналыг БСШУСЯ-нд хүргүүлээд байна. Өнөөдрийн байдлаар Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй улсын эмнэлгүүдийн амбулаторийн үзлэгийн арав орчим хувийг томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн хүүхдүүд эзэлж байгаа юм.
Хэрэв өвчний үзүүлэлтийн таван хувь болон түүнээс дээш хувийг аливаа нэг төрлийн өвчин эзэлсэн бол дэгдэлт гэж үзэн арга хэмжээ авдаг аж. Иймд Эрүүл мэндийн яамнаас энэ сарын 13-нд дуусах ёстой байсан сурагчдын улирлын амралтыг сунгуулах саналаа холбогдох газруудад хүргүүлжээ.
Холбоотой мэдээ