Гэмтэл согог, судлалын үндэсний төв /ГССҮТ/-ийн Эрчимт эмчилгээ болон, Хүүхдийн тасгийн иж бүрэн засварын ажил хийгдэж дуусчээ. Тасгуудыг хүлээж авах үйл ажиллагаа өнөөдөр /2020.01.03/ ГССҮТ-д болж, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон бусад албаны хүмүүс оролцсон байна.
Иж бүрэн засвар хийсэн тасгууд дотоод халдвараас бүрэн хамгаалагдаж, дуу чимээнээс тусгаарлагдан, бие даасан Боксын зохион байгуулалттай болсон байна.
Мөн яаралтай тусламжийн төв нь зуун хувь цахимжиж, тус бүрдээ эмч, сувилагч, сувилахуйн мэргэжилтэн, үйлчлүүлэгчтэй байхаас гадна өвчтнүүдэд цаг алдалгүй тусламж үзүүлэх боломжтой болжээ.
Зочин 2020-01-03 192.82.73.113
чухал салбарыг сэтгүүлчид даатгадаг тэнэг улсаа
Зочин 2020-01-03 202.9.47.22
гэмтлийн эмнэлэгийн удирдагууд овоо сүрхий залуус ажиллаад байна уу гүй юу
Зочин 2020-01-03 103.99.103.99
Энэ сайд хүүхэн тууз хайчлах зан үйлд үнэхээр дуртай юмаа