“The Hu” хамтлаг “Coachella” хөгжмийн наадамд оролцохоор болжээ

Хуучирсан мэдээ: 2020.01.03-нд нийтлэгдсэн

“The Hu” хамтлаг “Coachella” хөгжмийн наадамд оролцохоор болжээ

“The Hu” хамтлаг “Coachella” хөгжмийн наадамд оролцохоор болжээ

Дэлхийн дуу хөгжмийн салбарын томоохон арга хэмжээнүүдийн нэгт тооцогддог "Coachella Valley Music and Arts Festival"-д Монголын “The Hu” хамтлаг оролцохоор болжээ. Уг хөгжмийн наадам нь 1999 оноос хойш АНУ-ын Калифорни мужийн Индио хотноо зохион байгуулагдаж байгаа ба энэ жилийн наадам дөрөвдүгээр сарын 10-19-ны хооронд  болох юм байна. “The Hu” хамтлагын хувьд дөрөвдүгээр сарын 10-н юм уу 17-ны баасан гаригт тоглох аж.

Жил бүр дэлхий даяар 40 гаруй сая хүн онлайнаар үздэг бол 250 мянга орчим хүн зорин очдог байна. Өмнөх жилүүдэд “Guns N’ Roses”, “Coldplay”, “Red Hot Chili Peppers”, “Rage Against the Machine”, “The Weeknd”, Бейонсе, Эминем, Ариана Гранде, Лэйди Гага, Дрэйк, Калвин Харрис зэрэг алдартнууд оролцож байсан “Coachella” наадмын тасалбарын үнэ ойролцоогоор 400 орчим ам.доллар байдаг аж. Харин VIP тасалбарын хувьд 900 орчим ам.долларын үнэтэй бөгөөд энэ жилийн наадмын эхний хэсгийн тасалбар дууссан бол хоёр дахь долоо хоногийн урьдчилсан тасалбар ирэх даваа гарагт зарагдаж эхлэх юм байна.

Эх сурвалж: Metalinjection.net

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж