Алекс Карусо, Тако Фалл нар бүх оддын санал асуулгад цахиур хагалж байна

Хуучирсан мэдээ: 2020.01.03-нд нийтлэгдсэн

Алекс Карусо, Тако Фалл нар бүх оддын санал асуулгад цахиур хагалж байна

Алекс Карусо, Тако Фалл нар бүх оддын санал асуулгад цахиур хагалж байна

NBA-ийн бүх оддын тоглолтын санал хураалт эдгээр өдрүүдэд үргэлжилж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр /2020.01.03/  NBA-ийн зүгээс эхний ээлжийн үзэгч, фэнүүдийн саналын үзүүлэлтийг дэлгэлээ. Эхний ээлжийн санал асуулгад хамгийн их санал авсан тоглогч нар дунд хоёр сонирхолтой нэр байна. Эхний хүн нь Бостон Селтикс багийн 7’6 өндөртэй Тако Фалл юм. Түүний хувьд NBA-ийн шинэ улирал эхэлснээс хойш 11 минутыг л талбайд өнгөрүүлсэн. Гэвч тэрбээр одоогийн байдлаар 110 мянга гаруй санал аван дорнод бүсийн довтлогч болон төвийн тоглогчдын 6-р байрт бичигдэж байна.

Дараагийн хүн нь Лос-Анжелос Лэйкерс багийн хамгаалагч Алекс Карусо тодроод байна. Тэрбээр энэ улиралд 5-хан оноо дунджилж байгаа ч бүх оддын өрнөд бүсийн хамгаалагчдын санал асуулгад 92 гаруй мянга санал аван 9-р байрт бичигдэж байна.

NBA-ийн зүгээс ч иймэрхүү нөхцөл байдал үүсэхээс сэргийлж бүх оддын тоглолтонд оролцох тоглогчдыг сонгоход  үзэгч фэнүүдийн санал 50 хувийг л эзэлнэ хэмээн заасан билээ. Хэрвээ Тако Фалл болон Алекс Карусо нар өндөр санал авсан ч тэднийг сэтгүүлч, тоглогч, дасгалжуулагч нар дэмжихгүй л бол тэд бүх оддын тоглолтонд сонгогдож чадахгүй гэсэн үг юм. Ингээд та бүхэндээ эхний ээлжийн санал асуулгын дүнг хүргэе.

Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж