Чуулган: Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн төслийг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2020.01.03-нд нийтлэгдсэн

LiveЧуулган: Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн төслийг хэлэлцэж байна

15 : 54
2020-1-3

Чуулган: Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдээр санал хураалт явуулж, хуулийн төслийн заалт бүрээр санал хураалт явуулж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. 

Үүний дараа “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай конвенц”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон батлав. 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

12 : 49
2020-1-3

Чуулган: Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж, санал бүрээр санал хураалаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн байр сууриа илэрхийлж, асуулт тодруулга авлаа. Тухайлбал,

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

-Эхний ээлжинд зөрчлийн тухай хуулиар торгодог байхаа болих хэрэгтэй. Эхлээд албан бичиг явуулж, сануулах ёстой. Тиймээс хаврын чуулганаар зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг оруулж ирэхээр төлөвлөж байна. УИХ-ын гишүүнийг эргүүлэн татахтай холбоотой заалтыг өнөөдөр хэлэлцэнэ.  

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Бэлгийн дарамт гээд энэ заалтыг Зөрчлийн хуулиас хасаад Эрүүгийн хуульд оруулсан гэж бодсон. Гэтэл буцаад Зөрчлийн хуульдаа ороод ирж байна. Өнөөдөр Монгол улсад хүчингийн гэмт хэрэг өссөн. Ажлын байрны бэлгийн дарамт гэдэг бол аймшигтай зүйл. Бусад улсад энэ төрлийн гэмт хэргийг Эрүүгийн хэргээр шийдээд явдаг. Хандлагын зөрчлөөр, харьцааг нь Эрүүгээр оруулъя гэж болохгүй. Уг нь хандлага, харьцаа бол нэг зүйл юм. Хууль гарч болно. Гол нь нөхцөл бүрдээгүй хууль гарвал ард түмэнд дарамт болно. Стандартад нийцсэн шүүлтүүр бэлэн байгаа юу. Үүнээс гадна хориглосон бүсэд нэвтрэх, нийлүүлэх, худалдах гэсэн ойлголтууд байна. Үүнийг ялгах, салгах хэрэгтэй. Өнөөдөр утаагүй болох нь сайн. Гэхдээ хангалт нь байхгүй байна. Их түвэгтэй асуудал үүсээд байна. Дэмжсэн ч эс дэмжсэн ч торгууль, хүүг төлөх болох гээд байдаг. Монгол улсын иргэн аливаа татвар төлөх үүрэгтэй. Тэр утгаар хувь хүн, албан байгууллага татвараа үнэн зөвөөр мэдүүлж, торгуулна. Гэтэл энэ хууль гарвал харин ч татвар төлүүлэхгүй байх магадлал үүсч байна

УИХ-ын гишүүн Н.Оюундарь:

-Өргөн барьсан хуульдаа анх 50 мянган төгрөгөөр торгоно гэж байснаа дараа нь 100 мянган төгрөг болгож оруулж ирсэн байсан. Одоо нэг сая төгрөг гэж орж иржээ. Мөнгөнөөс илүү хүний нэр хүнд чухал. Ийм төрлийн гэмт хэргийн хохирогчдын 85-90 хувь нь эмэгтэйчүүд. Дэлхий даяар ажлын байран дахь бэлгийн дарамтын эсрэг тэмцэж байхад монголчууд бид яагаад үүнийг авч хэлэлцэхгүй байгаа юм бэ. Гэтэл өнөөдөр хүний алдар хүндийг нэг сая төгрөгөөр торгоод л дуусгана гэж байна. Энэ торгууль бол чамлалтай байна. Гаалийн болон бусад татварыг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хүү ногдуулах асуудал байна. Бид аж ахуй нэгжүүдээ дэмжих бус дандаа дарамт үүсгэж байх юм. 0,3 хувийн хүү ногдуулна гэж байна. Үүнийг нааштайгаар шийдвэрлэж болоогүй юм уу. Уул нь ажлын хэсэг дээрээ нэлээн нухацтай ярих ёстой байсан юм.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

-О.Баасанхүү гишүүн уг нь ажлын хэсэгт орсон шүү дээ. Гэтэл нэг ч удаа ирээгүй. Хэрэв илэрхийллээ үйлдэл болгочихсон бол ажлын байрны дарамт үүсгээд хүчиндсэн бол хүчиндэх гэмт хэрэг болгоё гээд ажлын хэсэг дээр ярьсан. Ажил олгогч нь хандлагаа өөрчилж, хөдөлмөрийн дотоод журамдаа тогтоох хэрэгтэй. Бид ажил дээрээ нэгнээ тоглоом, шоглоомоор үйлдэл үзүүлдэг. Энэ бүхэн ажлын байрны хүчирхийлэл болно гэдгийг ойлгох ёстой.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:

-Нүүрс тээвэрлэж, зөөвөрлөж байгаа дээр бус хэрэглэж буй дээр арга хэмжээ авах хэрэгтэй байх. Автомашины утаа шүүлтүүр байгаа үгүй нь нүдэнд ил харагддаг уу. Яаж мэдэх вэ.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Захиргааны шийтгэлийн бие даасан төрлийг энэ нэмэлт өөрчлөлтөөр бий болгож байгаа юу. Уул нь энэ асуудалд тодруулга авах хэрэгтэй байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Гишүүд хуулиа сайн ойлгох хэрэгтэй байна. Уг нь торгуулийг хөнгөлж байгаа шүү дээ.

УИХ-ын гишүүн М.Билэгт:

-Хувийн хэвшлийнхэн ажил хийх арга алга. Хоног тутамд 0,3 хувийн хүү ногдуулна гэдэг чинь юу гэсэн үг вэ. Мөнгөгүй болоод л төлж чадахгүй байгаа шүү дээ. Дандаа торгууль ярина. Зөвхөн зөрчлийн тухай хууль гарснаар 300 тэрбум төгрөгийн орлого орж байна. 0,3 хувь гэдэг чинь арав хоногт  9 хувь шүү дээ. Монголд тэгэхээр ажиллах арга алга.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

-Зөрчлийн тухай хуулийн гол үзэл баримтлал бол бага Эрүүгийн хууль биш шүү дээ. Гадаад улсад хугацаандаа татвараа төлсөн тохиолдолд 20, 30 хувийн хөнгөлөлт үзүүлдэг. Гэтэл манайд торгоно, хүү төлүүлнэ, бага Эрүүгийн хуулиар шийднэ гээд дарамтлаад сууж байдаг.

Чуулганы хуралдаан түр завсарлалаа. Үдээс хойш 15.00 цагаас хуралдаж эхлэх бөгөөд санал хураалтаар үргэлжлэх юм. 

 

11 : 58
2020-1-3

Чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын өнөөдөр /2020.01.03/-ийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.

  • Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/;
  • “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай конвенц”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын 7 гишүүн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • “Прокурорын байгууллагын 90 жилийн ойн баярыг тэмдэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • Санхүүгийн зохицуулах хорооны зарим орон тооны гишүүнийг томилж, чөлөөлөх тухай асуудал.
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж