Шайбтай хоккейн залуучуудын ДАШТ-ий хагас шигшээд өрсөлдөх багууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2020.01.03-нд нийтлэгдсэн

Шайбтай хоккейн залуучуудын ДАШТ-ий хагас шигшээд өрсөлдөх багууд тодорлоо

Шайбтай хоккейн залуучуудын ДАШТ-ий хагас шигшээд өрсөлдөх багууд тодорлоо

Өнгөрсөн сарын 26-нд Чех улсын зүүн нутгийн Острава болон Тршинец хотуудад эхэлсэн шайбтай хоккейн залуучуудын ДАШТ-ий хагас шигшээд өрсөлдөх багуудын нэрс тодорлоо. Залуучуудын ДАШТ-д дэлхийн шайбтай хоккейн өнгийг тодорхойлдог “Их гүрэн”-үүд болох Канад, АНУ, Швед, Финланд, Чех, Словак, Оросын шигшээ багууд дээр нэмэгдээд Швейцар, Герман, Казахстаны залуучуудын шигшээ багууд өрсөлдсөн.

Хэсгийн шатнаас эрэмбийн дагуу Герман болон Казахстаны шигшээ багууд тэмцээнээ өндөрлүүлж, үлдсэн 8 баг хасагдах шатанд шалгарч өрсөлдөснөөс Швед, Финланд, Канад болон Оросын шигшээ багууд хагас шигшээд өрсөлдөх эрхээ аваад байна.

Дунд шөвөгт явагдсан тоглолтын үр дүнгүүд:

  • Швед 5-0 Чех
  • АНУ 0-1 Финланд
  • Канад 6-1 Словак
  • Швейцар 1-3 ОХУ

Хагас шигшээ тоглолт маргааш явагдах хуваарьтай бөгөөд Швед-Орос, Канад-Финландын багууд тоглоно. Тэмцээнийг Шведийн шигшээ багийн тоглогч Н.Хёгландер 5 гоол, 5 дамжуулалт, 10 оноотой тэргүүлж байна. Өнгөрсөн зуны Үндэсний хоккейн лигийн драфтын 40-р сонголтоор Ванкувер Кэнайкс багт сонгогдсон Н.Хёгландер Шведийн шигшээ багийнхаа хамтаар U17 ДАШТ-д 2016 онд алт, U18 ДАШТ-д 2018 онд хүрэл медаль хүртэж байсан тоглогч ажээ. Тэгвэл хаалагчдын Оросын шигшээ багийн хаалгач А.Мифтахов 94.1 хувьтайгаар хаалга манасан амжилтаар тэргүүлж байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж