Мэргэжлийн боксын WBO холбооны хагас хөнгөн жингийн аварга асан, өдгөө 43 настай Аргентин боксчин Хорхе Барриош шинэ жилийн орой хутгалуулан, утас болон түрүүвчээ дээрэмдүүлжээ. Аргентин улсын Кордоба хотын нэгэн караокены газар гэр бүлийнхэнтэйгээ шинэ жилийн баяраа тэмдэглэж байхад нь түүнийг дээрэмдэн хүйтэн мэсээр гэмтээсэн байна.
Түүний эгч орон нутгийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Бид гэр бүлээрээ караокед дуулж байсан. Түүнийг сууж байхад нэг залуу ирэн тэвэрсэн юм. Барриош нөхөрсөг тэврэлт гэж бодсон ч өвдөлт мэдэрсэн. Түүнийг цус алдаж эхлэхэд бид орилцгоосон. Түүний биеийн хэд хэдэн газар хутгаар дүрсэн” хэмээжээ. Барриошийн түрүүвчинд 250 фунт болон бусад хэрэгтэй бичиг баримт нь байсан аж.
Хорхе Барриошийн хувьд мэргэжлийн боксын замналдаа 53 ялж, 4 ялагдаж, 1 тэнцсэн амжилттай. Тэрбээр 2005-2006 оны хооронд WBO холбооны хагас хөнгөн жингийн аваргын бүсийг эзэмшиж байсан юм. Мөн Барриош хамгийн сүүлд өнгөрөгч оны есдүгээр сард тулаан хийж байжээ.
Б.МӨНГӨНТАМИР
Холбоотой мэдээ