Тайванийн армийн удирдагч нисдэг тэрэгний ослоор өөд болжээ

Хуучирсан мэдээ: 2020.01.03-нд нийтлэгдсэн

Тайванийн армийн удирдагч нисдэг тэрэгний ослоор өөд болжээ

Тайванийн армийн удирдагч нисдэг тэрэгний ослоор өөд болжээ

Тайванийн зүүн хойд хязгаар дах цэргийн баазыг чиглэн, армийн удирдагч генерал Шэн Еи Мин болон армийн нэр хүнд бүхий бусад 12 хүний зорчиж явсан "Хар шонхор" нисдэг тэрэг цаг агаарын байдлын улмаас нийслэл Тайпейн ойролцоо ууланд ослын буулт хийхдээ сүйрч, армийн удирдагч болон найман хүн нас баржээ.

Урьдчилсан мэдээллээр, зорчигчдын зарим нь нисдэг тэрэгний сэгэнд дарагдан гацсан байдалтай байгаа учир нас барсан эсэхийг мэдэх боломжгүй байгаа аж.
Тайванийн нисэх хүчин ослын газар луу хоёр "Хар шонхор" нисдэг тэрэг, 80 цэрэг илгээсэн байна. Нисдэг тэрэг өнгөрсөн Пүрэв гариг (2020.01.02)-т орон нутгийн цагаар 07:54 (Улаанбаатарын цагтай ижил) цагт Сонгшан агаарын баазаас хөдөлсөн ч 08:22 цагт холбоо тасарсан байна. Аврах ажиллагааг яаралтай эхлүүлсэн боловч ослын газрын цаг агаар болон газрын онцлогоос болж олон асуудал үүсч байна.
2010 онд АНУ Тайваньд "Хар шонхор" маркийн нисдэг тэргүүд зарж байсан ба одоогийн байдлаар осолдсон нисдэг тэрэг тэдний нэг эсэхийг хэлэхэд хэцүү байгаа аж.
Осол болсон даруй нэгдүгээр сарын 11-нд болох сонгуульд дахин сонгогдож магадгүй байсан Тайванийн ерөнхийлөгч Цай Ин Вэн сонгуулиас нэрээ татжээ. Ерөнхийлөгч Цайн ардчилсан нам БНХАУ-тай улам ойр харилцахыг санаархаж буй гоминданы намын Хан Күо Юүгийн эсрэг хүч үзэж байсан билээ.
Тайвань 1949 оны Хятадын иргэний дайнаас хойш тусгаар улс болж байсан ч Бээжингийн зүгээс нэг л өдөр хүчээр ч болтугай Тайванийг буцаан өөрсдийн нэг муж болгох санаатай байдаг билээ.
Эх сурвалж: BBC
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж