Финландууд дахин Америкийн зүрхийг үхүүллээ | News.MN

Финландууд дахин Америкийн зүрхийг үхүүллээ

Финландууд дахин Америкийн зүрхийг үхүүллээ

Финландууд дахин Америкийн зүрхийг үхүүллээ

Хоккейн залуучуудын 44 дэх удаагийн ДАШТ эдгээр өдрүүдэд Чех улсын Острава болон Тршинеч хотуудад зохион байгуулагдаж байгаа билээ. Өнгөрсөн Пүрэв гариг (2020.01.01)-т энэхүү тэмцээний хамгийн сонирхолтой тоглолт цомыг хамгаалж буй Финланд улсын залуучуудын шигшээ болон АНУ-ын залуучуудын шигшээ багуудын хооронд болж өнгөрлөө.

Хоёр багийн хувьд өнгөрсөн жил Канад улсад зохион байгуулагдсан залуучуудын ДАШТ-ий шигшээ тоглолтод тааран тоглосон бөгөөд Финландын шигшээ баг 3-2 харьцаатай хожиж, тав дах удаагаа дэлхийн аварга болж байв.

Энэ удаа АНУ-ын шигшээ баг өмнөх жилийнхээ алдааг даватахгүйн тулд тоглолтын эхнээс маш нягт тоглолт үзүүлсэн.Гэвч 4451 үзэгч цугласан Тршинеч хотын мөсөн талбайд Финландын шигшээ баг 1-0 гэсэн харьцаатай хүчирхэг АНУ-ын багийг ялж, хагас шигшээд шалгарлаа.

Тоглолтын цорын ганц гоолыг гуравдугаар үед энэ жил 19 настай Жоонас Оден оруулсан юм. Ийнхүү Финландын залуучуудын шигшээ баг хагас шигшээд Канадтай таарлаа. Нөгөө талд Орос-Швед гэсэн хариуцлагатай тулаан болно.

Б.МӨНГӨНТАМИР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж