АНУ Багдадын нисэх онгоцны буудлыг бөмбөгдлөө

Хуучирсан мэдээ: 2020.01.03-нд нийтлэгдсэн

АНУ Багдадын нисэх онгоцны буудлыг бөмбөгдлөө

АНУ Багдадын нисэх онгоцны буудлыг бөмбөгдлөө

Хэд хэдэн бөмбөг өнөөдөр Иракийн нийслэл Багдадын нисэх онгоцны буудлын ойролцоо унасан байна. Ирак дах эх сурвалжуудын мэдээлж буйгаар, бөмбөгдөлтөд өртөн дор хаяж найман хүн амиа алдаж, хоёр машин дэлбэрчээ. Иранд төвтэй, Ирак дах "Нийтийг дайчлах хүчин" цэрэгжсэн бүлэглэлийн зүгээс энэхүү бөмбөгдөлтөд удирдагчдынх нь нэг өртөж нас барсныг зарлажээ.

Одоогийн байдлаар бөмбөгдөлтийн хариуцлагыг хэн хүлээх болон бусад нарийн мэдээлэл байхгүй байгаа ч энэ үйл явдал босогчид Багдад дах АНУ-ын ЭСЯ-ны байранд халдсаны дараахан болсон тул хүмүүс АНУ-ын зэвсэгт хүчнийг буруутгаж байна.
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер өчигдөр орой буюу 2020 оны нэгдүгээр сарын 2-нд АНУ-ын ЭСЯ руу дайрсан иранчуудыг буруушааж, бүс нутаг дахь өөрсдийн бие бүрэлдэхүүнд халдахыг хэнд ч зөвшөөрөхгүй хэмээн мэдэгдэв. Тэрбээр "Бидний өөдөөс шидсэн чулуу өөрсдийнх нь толгой дээр унана. Чухам хэзээ, хэрхэн, хаана вэ гэдгийг бид шийднэ. Бид иранчуудыг энэ тэнэглэлээ зогсоохыг шаардаж байна" хэмээжээ.
Эх сурвалж: BBC
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж