Фитнессээр хичээллээд, улиралд 60 мянган төгрөг авна | News.MN

Фитнессээр хичээллээд, улиралд 60 мянган төгрөг авна

Хуучирсан мэдээ: 2020.01.03-нд нийтлэгдсэн

Фитнессээр хичээллээд, улиралд 60 мянган төгрөг авна

Фитнессээр хичээллээд, улиралд 60 мянган төгрөг авна

Оны өмнөхөн эрүүл мэндийн даатгалтай иргэд 13 спортын клубт хөнгөлөлт эдлээд идэвхтэй хөдөлгөөнд хамрагдах боломжтой болсон. Уг хөнгөлөлт яг хэдийнээс хэрэгжиж эхлэх, иргэд ямар шалгуур хангаж, яаж хамрагдах талаар бид холбогдох газраас тодрууллаа.


Эрүүл мэнд болон Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны сайдын хамтарсан тушаалаар 2019 онд спортын клубыг магадлан итгэмжлэх журам баталжээ. Энэ хүрээнд магадлан итгэмжлэгдсэн спортын клубуудын дунд сонгон шалгаруулалт явуулж, улмаар нийслэлд найм, хөдөө орон нутагт таван клуб тэнцсэн байна.

Эрүүл мэндийн даатгалын байгуллага өнгөрсөн онд 2100 гаруй байгууллагатай даатгалын гэрээ байгуулжээ. Одоогоор гэрээгээ дүгнэх шатандаа явж буй. Үүний дараа 2020 оны даатгалын гэрээгээ хийж эхлэх юм байна. Өөрөөр хэлбэл, иргэдийн фитнесс клубт хичээллэх эрх нь даатгалын гэрээ байгуулж дууссаны дараа буюу нэгдүгээр сарын 20-н гэхэд нээгдэх аж. Энэ талаар бид Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын бодлогын хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Хишигсүрэнтэй ярилцлаа.

-Даатгуулагч спортын клубт явах хөнгөлөлтөд хамрагдахын тулд ямар шаардлага хангасан байх ётой вэ?

-Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор 2019 онд даатгуулагч ямар шаардлага хангаж энэ үйлчилгээнд хамрагдах боломжтой вэ гэдгийг журамлаж өгсөн. Уг журмын дагуу тавьж буй шаардлага бол тухайн иргэн эрүүл мэндийн даатгалаа өөрөө хариуцан төлдөг байх ёстой. Ийм тохиолдолд даатгуулагч даатгалын сангаас улиралд 60 мянган төгрөгийн урамшуулал авах боломжтой. Өөрөөр хэлбэл, сард 20 мянган төгрөг гэсэн үг. Ингээд эрхээ авсны дараа даатгуулагч гурван сарын хугацаанд 24-өөс доошгүй удаа, нэг удаадаа нэг цагаас багагүй хугацаагаар спортын үйл ажиллагаанд хамрагдсан тохиолдолд бид уг урамшууллыг үргэлжлүүлээд олгох юм. Ер нь бол идэвхтэй дасгал хөдөлгөөн, спортоор нэг сар хичээллээд үр дүнд хүрэхгүй. Тиймээс бид гурван сар гэсэн шалгуурыг тавьсан.

-Энэ хүрээнд ямар ажлууд хийгдэж байгаа вэ, тухайн иргэний ирц, явцыг хэрхэн хянах вэ?

-Бид хяналтын системээ автомат цахим машинаар хурууны хээ уншуулах замаар шийдсэн. Даатгуулагч спортын клубт үйлчилгээнд хамрагдахын өмнө болон дараа уг машинд хурууны хээгээ уншуулна. Ингэсэн тохиолдолд эрүүл мэндийн даатгалын системд тухайн даатгуулагчийн шимтгэлээ төлсөн эсэх, ямар спортын клубт хэр хугацаанд, ямар үйлчилгээнд хамрагдаад байгаа зэрэг бүх мэдээлэл бүртгэгдэнэ. Манай даатгалын байгууллага ихэнх өрхийн болон хувийн эмнэлэг, рашаан сувилал, лаборатори зэрэг эрүүл мэндийн байгууллагуудад хурууны хээ уншигчийг ажиллуулаад эхэлчихсэн байгаа. Энэ жишгээр тухайн спортын клуб хурууны хээ уншигч нийлүүлдэг компаниас автомат машин худалдаж аваад манай цахим системд холбуулах юм. Үнийн хувьд 40-50 мянган төгрөг байдаг. Бид эхлээд спорт клубуудтай гэрээгээ байгуулна. Ингэхдээ уулзалт хийж, тодорхой хэмжээний сургалт зохион байгуулж, мэдээлэл өгнө.

-Тухайлбал, би уг үйлчилгээнд хамрагдаж, хөнгөлөлт авахын тулд эхлээд яах ёстой вэ, ямар нэгэн бичиг баримт бүрдүүлэх үү, хөнгөлөлтийн төлбөрөө яаж авах вэ?

-Ямар нэгэн бичиг баримт бүрдүүлэхгүй, харьяалал шаардахгүй. Тухайн даатгуулагч шалгарсан 13 спорт клубт очоод хурууны хээгээ уншуулснаар бүх мэдээлэл гарч ирнэ. Үүний дараа бидний тавьсан дээрх шаардлагыг хангасан тохиолдолд шууд явж эхлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, тухайн иргэн эрүүл мэндийн даатгал төлдөг, үйлчилгээнд хамрагдаад болзлоо хангасан тохиолдолд харилцах дансанд урамшууллын зардлыг хийж олгохоор журамласан.

-Тухайн даатгуулагчийн дансанд нь улирал бүр 60 мянга орно гэсэн үг?

-Тийм. Мөн спортын клубууд мэргэжлийн эмч, дасгалжуулагчтай байна. Энэ хүмүүс тухайн даатгуулагчийг үзээд биеийн онцлогт тохирсон хөтөлбөр боловсруулах юм.

-Уг үйлчилгээний зардалд хэчнээн төгрөг улсаас төсөвлөсөн бэ?

-Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулиар бол магадлан итгэмжлэгдсэн спорт клубын үйлчилгээнд хоёр тэрбум төгрөг батлагдсан байгаа. Уг үйлчилгээ цаашид зөвхөн 13 байгууллагаар хязгаарлагдахгүй. Хамрагдах хүсэлтэй спорт клуб эхлээд магадлан итгэмжлэгдсэн байх ёстой. Уг хүсэлтээ биеийн тамир спортын газарт гаргаад итгэмжлэгдсэн тохиолдолд даатгалын байгууллага тухайн үед нь сонгон шалгаруулалтаа хийгээд гэрээ байгуулах боломжтой юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
7
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-03 192.82.70.86

tsenher zalaa dalbaa bulgem ah naraa olon ulsiin hariltsaag tamlay zodood chmien daind hiisen hun bol biryin zahiral Angarag, Badansambuu tuunii naizuud mon shuu hariugaa abaarai. tsagdaad heleed nemergui ymaa

Avatar

Зочин 2020-01-03 66.181.178.35

monh h** tenger nuuts bulgemd heleh nuuts medeelel baiga ah naraa. ter boo zaluu huniig tegy aldag baihgu yu

Avatar

Зочин 2020-01-03 66.181.178.35

olon ulsiin hariltsaani oyutan zaluusig ene nepaliin chemien daind mash ih zolios bolson gediimaa. bur ter 20-30 angiara nerberdeg baisan. iim tom honzon bodson hun bol Enhbold shdee

Avatar

Зочин 2020-01-03 203.169.48.34

Сайхан зүйл зохион байгуулж байна. Зориг гаргаж, нийгэмд тустай зүйл хэрэгжүүлэх гэж байгаад талархайл илэрхийлье.

Avatar

Зочин 2020-01-03 192.82.70.82

oros helni surguuliin oyutan, bayan naimaachin geel nepaliin chemien daini zolios bolson doo. 1 horoololiin 31 bairnii hayuud chemien daind hordoy zeremdeg bolson huneer oboo bosson heberee.ard tumniig nepaliin chemien dainaar tamlahaa bolihiig shaarday bolnoo.
munh h** tenger nuuts bulgem

Avatar

Зочин 2020-01-03 192.82.70.82

onts surdag huniig ingey nepaliin chemien dainaar aldag baisan unen shuu.

Avatar

Зочин 2020-01-03 192.82.70.82

ali uhaantai bolgoniig onts surdag oyutan, oros hel sain medeg bolgoni nepaliin chemien daind hiiy aly ustgay baisan unen shuu. Uund Bolobsroliin said Oyunhorol buruutai. 31 bairnii hayuud amid zeremdeg bolson huneer oboo bosson bailaa. Chemien daina zogsoo shaardag baina er oronch zaluusiin buleg

Avatar

Зочин 2020-01-03 64.208.156.226

ZEEL UGCH BOLOXGYEE,CHADGYI XYMYYC zzd xychtei URSULDUGCH aimaar xylgaich XOLBOOTONGUUD bn. SULIDAAX ARGA.
iim teneg xymyys baixaar xetsyy ch yumaa daa,YADAJ GAI BOLOXGYI TEJEELGEDEG BOL.tsaad sanaa BOOL BOLOXUU.AIMSHIGIIN KINOND amidarxyy.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж