2020 оноос бид юу хүлээх вэ?

Хуучирсан мэдээ: 2020.01.03-нд нийтлэгдсэн

2020 оноос бид юу хүлээх вэ?

2020 оноос бид юу хүлээх вэ?

2020 онд тавтай морилно уу. Цоо шинэ арваныг бид угтан аваад хэдхэн хонож байна. Энэ арваны эхний жил буюу 2020 он урлаг, спорт, соёл, шинжлэх ухаан, улс төр гээд бүхий л салбарт томоохон үйл явдлууд өрнөсөн тунчиг завгүй жил болох нь.


ТОКИО 2020 ЗУНЫ ОЛИМПИЙН НААДАМ

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон олимпийн наадамд дургүй хүн бараг байхгүй биз. Энэ удаагийн Зуны олимпийн наадамд каратэ, бейсбол / софтбол, скейтборд, спорт авиралт, серфинг зэрэг таван шинэ спорт нэмэгдэж байгаа. Дэлхийд техник технологиор тэргүүлэгч Япон улс олимпийн наадмыг хэрхэн зохион байгуулах бол гэдэг хүлээлт хүн бүрт байгаа нь дамжиггүй.

 ХЯТАД УЛС БЭЭЖИНГ ЛОНДОНТОЙ ХУРДНЫ ГАЛТ ТЭРГЭЭР ХОЛБОНО

2010 оноос эхтэй хоёр хотыг хурдны төмөр замаар холбох ажлыг 2020 онд бүрэн дуусгахаар төлөвлөжээ. Энэхүү томоохон төслийн нийт зардал Хятадын талаас гарахаар болсон бөгөөд дайран өнгөрөх 17 улстай байгалийн баялгийн худалдаа наймаа хийж, Ази Европын худалдааг холбох ач холбогдолтой гэж үзэж байна.

ШИНЭ КИНОНУУД

Киноны хорхойтнуудад маш таатай жил болно. Хэрэв олимпийн наадам үзэх нь хэтэрхий өндөр зардалтай санагдвал өөрийгөө зугаацуулах өөр аргууд ч бас бий. Энэ бол энэ онд нээлтээ хийх гайхалтай кинонууд. "Wonder Woman 1984.", "Black Widow.", "Fast and Furious 9", "Fantastic Beasts", "Top Gun: Maverick", "West Side Story", "Mulan", "Sonic the Hedgehog!" гээд бүхий л насныхны сонирхолд нийцсэн бүтээлүүд 2020 онд дэлгэцнээ гарах нь ээ. Мөн дөрөвдүгээр сард Жеймс Бондын 25 дахь цуврал “No time to die” кино нээлтээ хийнэ.

ЕГИПЕТИЙН ШИНЭ НИЙСЛЭЛ БАРИГДАЖ ДУУСНА

2015 оноос хойш баригдаж буй Египетийн шинэ нийслэлийн бүтээн байгуулалтын ажлыг 2020 онд бүрэн дуусгахаар төлөвлөжээ. Тус улсын одоогийн нийслэл Каираас зүүн тийш 45 километрт босч буй тус шинэ нийслэлд 6.5 сая хүн оршин суух тооцоо гаргажээ.

АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ

Тийм ээ. Сонгуульд дуртай хүн тийм ч олон байдаггүй л байх. Гэхдээ бүгд оролцох үүрэг хүлээдэг, хэзээ ч үл ойшоож болохгүй үйл явдал. Энэ бол зөвхөн улс төр биш. Энэ бол түүх. Энэ бол ирээдүй юм. Энэ онд АНУ-ын дараагийн Ерөнхийлөгчийг сонгоно. Дахиад л Дональд Трамп уу аль эсвэл… Ер нь хэн ч байсан энэ бол дэлхий нийтэд хамааралтай үр дүн байх болно.

"MARS 2020" АЯН ЗАМДАА ГАРНА

Хэрэв та сансар судлалыг сонирхдог бол энэ оны долдугаар сарын сүүл юм уу наймдугаар сарын эхээр таныг баярлуулах нэгэн үйл явдал болно. “The Mars 2020” төхөөрөмж энэ онд Улаан нүдэн гариг дээр бууж “Curiosity rover” аппараттай нэгдэн дэлхий рүү Улаан нүдэн гаригийн сонин хачинаас дамжуулах юм. “The Mars 2020” аппарат нь 23 камер, хоёр микрофонтой бөгөөд хөрсөнд  өрөмдлөг хийж, хөрсний доорх материалын дээжийн мэдээллийг дэлхий рүү илгээнэ. Өмнөх аппаратуудаас илүү боловсронгуй уг судалгааны робот нь олон шинэ нээлтийг хийнэ гэсэн хүлээлт эрдэмтдийн дунд байгаа.

ТЕЛЕВИЗИЙН  СТРИМИНГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИНЭ ЭРИН ҮЕ

2020 онд “HBO Max”, “Peacock” гэх мэт хэд хэдэн шинэ үйлчилгээнүүд гарч ирэхэд зогсохгүй таныг олон цагаар дэлгэцний өмнө “уях” шинэ шоунууд гарах болно. “HBO Max” стриминг үйлчилгээ 2020 оны тавдугаар сараас 15 ам.долларын сарын хураамжтайгаар үйлчилгээнд нэвтэрнэ. “HBO Max” нь стриминг үйлчилгээний зах зээлд “Netflix”, “Disney”, “Comcast”, “Apple” зэрэг компанийн үйлчилгээнүүдтэй өрсөлдөх юм.

НАРНЫ БҮТЭН ХИРТЭЛТ

Энэ онд Өмнөд Америкт нар бүтэн хиртэх үзэгдэл ажиглагдана. Байгалийн энэ хачирхалтай үзэгдлийг өөрийн биеэр үзэхийг хүсвэл энэ оны арванхоёрдугаар сарын 14-нд Чили юм уу Аргентинд байх шаардлагатай. Хэдийгээр нарны бүтэн хиртэлт зөвхөн Чили, Аргентинд бүтэн харагдах хэдий ч Перу, Эквадор, Парагвай, Боливи, Уругвай болон Колумби, Бразил, Панамын иргэд нарны хэсэгчилсэн хиртэлтийг үзэх боломжтой. Уг үзэгдэл дөрвөн минут 33 секунд үргэлжилнэ.

ТҮҮХЭН ОЙНУУД

2020 онд шинээр олон түүхүүд бичигдэх магадлалтай байгаа ч үүнтэй зэрэгцэн олон сонирхолтой түүхэн ойнууд тохионо.

  • Нэгдүгээр сарын 10-ны өдөр Дэлхийн I дайн албан ёсоор дуусгавар болr Версалийн гэрээг баталсны 100 жилийн ой.
  • Наймдугаар сарын 18-нд эмэгтэйчүүд Холбооны сонгуульд оролцох эрхтэй болсны 100 жилийн ой юм.
  • Есдүгээр сарын 6-ны өдөр “Mayflower” хөлөг далайд гарсны 400 жилийн ой.
  • Олон улсын энх тайвныг хамгаалан сахиулах гол зорилготой НҮБ 1945 оны аравдугаар сарын 24-нд АНУ-ын Калифорни муж улсын Сан-Франциско хотод 51 гишүүн оронтойгоор үндэс сууриа тавьж байжээ.
  • 500 жилийн өмнө арюаннэгдүгээр сарын 28-нд Фердинанд Магеллан Атлантын далайгаас Магеллангийн хоолойгоор дамжин Номхон далайг гаталсан анхны Европ хүн болжээ.
  • Арванхоёрдугаар сард Германы домогт хөгжмийн зохиолч Людвиг ван Бетховены мэндэлсний 250 жилийн ой болно.

ШИНЭ НОМУУД

Номын хорхойтнуудын хувьд энэ жил үнэхээр сайхан жил болно. "A Ballad of Songbirds and Snakes", "Hunger Games", "Writer and Lovers", "Euphoria", "It’s All Not Downhill From Here", "How Stella Got Her Groove Back", "A Long Petal of the Sea" гэх зэрэг олон сонирхолтой бүтээлүүд энэ онд таны гар дээр очно.

ХӨЛБӨМБӨГИЙН ЕВРОПЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН

Хөмбөмбөг сонирхогчдод ихээр хүлээлт үүсгээд буй 2020 оны хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээн анх удаа 12 улсад зохион байгуулагдана. Ирэх оны зун болох тус тэмцээний урьдчилсан шатанд Европ тивийн 55 улс 10 хэсэгт хуваагдан 24 эрхийн төлөө өрсөлдөж байна.

ДУУ ХӨГЖИМ СОНИРХОГЧДЫН ХҮСЭН ХҮЛЭЭСЭН ЖИЛ

Дуу хөгжим сонирхогчдын 2020 оны хүлээлт ямар байгаа бол? 2020 он тэдний хүсэн хүлээж буй цомгууд, аялан тоглолтууд гээд маш сонирхолтой байх болно.  Cardi B-ийн "Tiger Woods", Лана дел Рэйн "White hot forever"  гээд түүнчлэн Кендрик Ламар, Рианна, Жастин Бибер, Дрэйк, Лэйди Гага нар шинэ цомгуудаа гаргана. Үүгээр ч зогсохгүй Тейлор Свифт, Селин Дион, Кэнни Чесни, Ниал Хоран, Элтон жон, Бейонсе, Адель, BTS, BlackPink-ийн аялан тоглолтууд таныг хүлээж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж