Трамп, Эрдоган нар Сири, Ливийн асуудлыг хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2020.01.03-нд нийтлэгдсэн

Трамп, Эрдоган нар Сири, Ливийн асуудлыг хэлэлцэв

Трамп, Эрдоган нар Сири, Ливийн асуудлыг хэлэлцэв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Туркийн удирдагч Тайип Эрдоган нар өнгөрсөн Пүрэв гариг (2020.01.02)-т утсаар ярьжээ. Энэ талаар Туркийн Ерөнхийлөгчийн албанаас сэтгүүлчдэд мэдээлж, "Хэлэлцүүлгийн үеэр хоёр орны ерөнхийлөгч нар бүс нутгийн асуудал, ялангуяа Ливи, Сирийн нөхцөл байдлын талаар хэлэлцэв" хэмээн онцолсон байна.

Эрдоган Трамптай ярилцахдаа "Ирак дах АНУ-ын ЭСЯ руу дайрч байгаад Турк улс санаа зовж байна" хэмээн тэмдэглэжээ. Хоёр орны удирдагчид "бүс нутгийн асуудлыг дипломат замаар шийдвэрлэх шаардлага”-г онцлоод, хоёр орны хоорондын харилцаа, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхээр" тохиролцжээ.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр АНУ-ын Агаарын хүчин Эль-Каим хот дахь шиитын “Катаиб Хезболлах” бүлэглэлд цохилт өгсөнтэй холбогдуулан Багдад дахь АНУ-ын Элчин сайдын яамны өмнө томоохон эсэргүүцлийн жагсаал болсон билээ. АНУ-ын агаарын хүчний цохилтын улмаас 25 хүн амиа алдаж, 50 цэрэг шархаджээ.

Эх сурвалж: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж