Хонконгод олон зуун хүнийг баривчилжээ | News.MN

Хонконгод олон зуун хүнийг баривчилжээ

Хонконгод олон зуун хүнийг баривчилжээ

Хонконгод олон зуун хүнийг баривчилжээ

Хонконгийн цагдаа нар Шинэ жилийн баяраар ардчиллын төлөөх тайван жагсаал цуглаанд оролцогчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашиглаж, улмаар 400 орчим хүнийг баривчилжээ.

Эх газрын Хятадад ялтан шилжүүлэн өгөх тухай хуулийн төслөөс болж өнгөрсөн оны зургадугаар сард тус хотод эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн бөгөөд түүний улмаас баривчлагдсан хүний тоо 7000 дөхсөн нь үймээн самууныг зогсоох ажиллагаанд ямар ч ахиц гараагүйг харуулж байгаа аж. Өнгөрсөн Лхагва гариг /2020.01.01/-т зарим жагсагчдыг баривчилсны дараа хурцадмал байдал үүсч, хар хувцастай олон тооны жагсагч цагдаа нартай мөргөлдсөн байна. Цагдаа нар жагсагчдыг тарахыг шаардсан бөгөөд эцэст нь даралттай ус ашиглан тараажээ. Хонконгийн цагдаагийн газраас хэвлэл мэдээллийн хэрэгслээр шинэ жилийн баярын үеэр 420 хүнийг баривчилсны дотор 12 настай хүүхэд байгаа талаар мэдээлсэн байна.

Цагдаа нар жагсаал зохион байгуулагчдаас жагсаалаа тараахыг олонтаа шаардсан аж. Баривчилгааны энэ үеэр дөрвөн офицер шархадсан талаар мөн мэдэгдсэн байна.

Эх сурвалж: REUTERS

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-03 202.21.97.30

АНУ одоо зүгээр л байсан Хонконгийг Хятадын өөрийнх нь эсрэг юу мэдэхгүй оюутнуудаар дайралт хийлгээд амжилт олно гэж бодоод байгаа юм байх даа.

Avatar

Зочин 2020-01-03 103.57.93.211

Хүний эрхийн зөрчил гаарсаар юунд хүргэх юм бол доо. Энэ тяададад.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж