Хонконгод олон зуун хүнийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2020.01.03-нд нийтлэгдсэн

Хонконгод олон зуун хүнийг баривчилжээ

Хонконгод олон зуун хүнийг баривчилжээ

Хонконгийн цагдаа нар Шинэ жилийн баяраар ардчиллын төлөөх тайван жагсаал цуглаанд оролцогчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашиглаж, улмаар 400 орчим хүнийг баривчилжээ.

Эх газрын Хятадад ялтан шилжүүлэн өгөх тухай хуулийн төслөөс болж өнгөрсөн оны зургадугаар сард тус хотод эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн бөгөөд түүний улмаас баривчлагдсан хүний тоо 7000 дөхсөн нь үймээн самууныг зогсоох ажиллагаанд ямар ч ахиц гараагүйг харуулж байгаа аж. Өнгөрсөн Лхагва гариг /2020.01.01/-т зарим жагсагчдыг баривчилсны дараа хурцадмал байдал үүсч, хар хувцастай олон тооны жагсагч цагдаа нартай мөргөлдсөн байна. Цагдаа нар жагсагчдыг тарахыг шаардсан бөгөөд эцэст нь даралттай ус ашиглан тараажээ. Хонконгийн цагдаагийн газраас хэвлэл мэдээллийн хэрэгслээр шинэ жилийн баярын үеэр 420 хүнийг баривчилсны дотор 12 настай хүүхэд байгаа талаар мэдээлсэн байна.

Цагдаа нар жагсаал зохион байгуулагчдаас жагсаалаа тараахыг олонтаа шаардсан аж. Баривчилгааны энэ үеэр дөрвөн офицер шархадсан талаар мөн мэдэгдсэн байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж