2020 онд болох онцлох спортын тэмцээнүүд

Хуучирсан мэдээ: 2020.01.03-нд нийтлэгдсэн

2020 онд болох онцлох спортын тэмцээнүүд

2020 онд болох онцлох спортын тэмцээнүүд

2020 он спорт сонирхогчдын хувьд үнэхээр завгүй,сонирхолтой жил байх нь гарцаагүй. Одоогоор эдгээр тэмцээнүүдийн зохион байгуулагдах тов эцсийн байдлаар зарлагдаад байна.


  1. Хабиб Нурмагомедов болон Конор Макрегор нарын ээлжит тулаанууд

Холимог тулаан сонирхогчдын хувьд эхлээд нэгдүгээр сарын 19-нд UFC-246 дээр Ирланд тулаанч “The Notorius” Конор Макрегор-ын  эсрэг АНУ-ын тулаанч “Cowboy” Дональд Сирони гэсэн тулаан хүлээж байна. 13 сарын дараа октагондоо эргэн ирж буй Конорын энэхүү тулааны тасалбар аль хэдийнэ зарагдаж дууссан.

Харин тус тулааны дараа дөрөвдүгээр сарын 19-нд UFC-249 дээр Орос “бүргэд” Хабиб Нурмагомедов UFC-ийн хөнгөн жингийн аваргын бүсээ хамгаалахаар өдгөө 35 настай UFC-ийн хөнгөн жингийн аварга асан Америк тулаанч Тони Фергусонтой тулалдана. Америк эр Хабибын замналынх нь анхны ялагдлыг амсуулж чадах болов уу ?

  1. Залуучуудын өвлийн гуравдугаар олимпийн наадам

2020 оны хамгийн эхний олимпийн наадам залуучуудын өвлийн наадмаар эхэлнэ.Энэ удаагийн залуучуудын өвлийн олимп Швейцари улсын  Лозанн хотноо 2020 оны нэгдүгээр сарын 9-22-ны хооронд зохион байгуулагдана. “Лозанн-2020” залуучуудын өвлийн гуравдугаар олимпийн  наадамд 73 орны 1800 гаруй тамирчин өвлийн спортын 16 төрлөөр 81 багц медалийн төлөө өрсөлдөнө.Монгол Улсын хувьд 6 тамирчнаа илгээсний дотор Биатлоны төрөлд Э.Энхсайхан, Ч.Бямбасүрэн , гүйлтийн цанын төрөлд  О.Золбаяр,  Б.Хонгор, Д.Урангоо, Б.Номин-Эрдэнэ нар багтаж байна.

  1. Шайбтай хоккейн ДАШТ

Жил бүрийн тавдугаар сард дэлхий даяараа хоккейн спортоор амьсгалдаг билээ. Тэгвэл 2020 оны мөсөн хоккейн ДАШТ тавдугаар сарын 08-24-ний  хооронд Швейцари улсын Цюрих болон Лозанн хотуудад зохион байгуулагдана. Тус ДАШТ-ний

A хэсэгт: Канад,Чех, Герман, Словаки, Дани, Беларусь ,Их Британи, Швед зэрэг улсуудын шигшээ багууд

В хэсэгт:  Швейцари, Финлянд, ОХУ, АНУ, Латви, Норвеги, Итали, Казахстан зэрэг улсуудын шигшээ багууд тус тус оржээ.

Өнгөрсөн жилийн аварга аван дөрөв дэх цомоо өргөсөн Финланд улс энэ жил ОХУ, АНУ зэрэг том багуудтай нэг хэсэгт орсон нь тус хэсгийг “үхлийн” хэсэг болгож байна.

  1. УЕФА Аваргуудын лигийн финал

Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох УЕФА Аваргуудын лигийн 65 дах удаагийн шигшээ тоглолт ирэх тавдугаар сарын 31-нд Турк улсын Истанбул хотын Ататуркын нэрэмжит олимпийн цэнгэлдэхэд зохион байгуулагдана. Өмнө нь тэртээ 2005 оны Ав.лигийн шигшээ тоглолтонд Английн Ливерпүүл болон Италийн АС Милан багууд тус цэнгэлдэхэд тааран тоглоход Ливерпүүл клуб 0-3 гэсэн харьцаатайгаар хожигдож байсан ч гайхамшигтай эргэн ирэлт хийн түрүүлж байсан билээ. Харин энэ жилийн Истанбул хүрэх зам хасагдах шатанд шалгарсан 16 багт нээлттэй . Хасагдах шатны эхний тоглолтууд хоёрдугаар сарын 19-нөөс эхлэнэ.Та бүхэн дараах холбоосоор хасагдах шатны учраануудыг сонирхоно уу.

https://news.mn/r/2238674/

 

  1. 2020 оны хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээн

Сүүлийн дөрвөн хөлбөмбөгийн дэлхийн аваргууд тодорсон буурал Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн ирэх зургадугаар сарын 13-нд Италийн Ром хотын Олимпийн цэнгэлдэхээс гараагаа эхэлнэ. Энэ удаагийн ЕАШТ нь зургадугаар сарын 13-ноос долдугаар сарын 13-н хүртэл Европын 12 хотод 24 багийн хооронд зохион байгуулагдах болсноороо өмнөх тэмцээнүүдээсээ онцгой болж байна. Та бүхэн энэхүү тэмцээний хэсгийн оноолт болон таамгуудыг дараах холбоосоор орж сонирхоно  уу.

https://news.mn/r/2232871/

  1. NBA-ийн 2019-2020 улирлын финал

Хойд Америкийн сагсанбөмбөгийн мэргэжлийн лигийн финалын тоглолтууд зургадугаар сарын 04-21 хооронд зохион байгуулагдана. Өнгөрсөн жилийн хувьд олон олон сонирхолтой солилцоо наймаа явагдсан нь энэ жилийн аваргын өрсөлдөөнийг улам ширүүн болгож байна. Одоогоор Лас-Вегас хотын спортын бооцоо тавьдаг газруудад Милвауки Бакс (+300), Лос-Анжелос Лэйкерс (+320), Лос-Анжелос Клипперс (+320) зэрэг багуудыг аварга авах хамгийн өндөр боломжтой хэмээн тооцоолж байна.

  1. Копа Америка-2020

Өмнөд Америкийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах 47 дах удаагийн тэмцээн ирэх зургадугаар сарын 12-ноос долдугаар сарын 12-ны хооронд Аргентин болон Колумб улсуудын 9 хотод зэрэг зохион байгуулагдах болно. 12 баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөх энэ удаагийн тэмцээнд Өмнөд Америкийн 10 улсын шигшээ багууд мөн урилгаар оролцох Австрали болон Катарын шигшээ багууд багтаж байна. 2019 онд Бразил улсад зохион байгуулагдахад талбайн эзэд тивийнхээ аваргаар 9 дэх удаагаа тодорсон билээ. Та бүхэн Копа Америка-2020 тэмцээний хэсгийн оноолтыг дараах холбоосоор сонирхоно уу.

https://news.mn/r/2233204/

  1. Токио-2020 зуны 32 дах удаагийн олимпийн наадам

Дөрвөн жилд ганц удаа зохион байгуулагддаг хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон 32 дах удаагийн зуны олимпийн наадам арлын Японы Токио хотын шинэ олимпийн цэнгэлдэхэд ирэх долдугаар сарын 24-нд хөшгөө нээж наймдугаар сарын 09-ний өдөр хаалтын үйл ажиллагаагаа хийнэ. 206 улсын 11 мянга гаруй тамирчид 33 спортын төрөлд хурд хүч, авхаалж самбаа, эр зоригоороо өрсөлдөнө. Одоогоор Монгол улсаас дараах тамирчид олимпийн эрхээ аваад байна.

-Байт харваа:Б.Отгонболд

-Чөлөөт бөх:ОУХМ Т.Тулга

-Чөлөөт бөх:Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг

-Буудлага:Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа

-Буудлага:ОУХМ Э.Даваахүү

-Буудлага:Ц.Анударь

-Буудлага:ОУХМ О.Есүгэн

-Марафон:ОУХМ Б.Мөнхзаяа

-Сагсанбөмбөг: 3х3 эмэгтэй баг шигшээ баг

Харин энэ удаагийн Токио-2020 зуны олимпийн наадамд шинээр өрсөлдөх спортуудын төрлүүдийг дараах холбоосоор сонирхоно уу.

https://news.mn/r/2232559/

  1. Токио-2020 зуны 16 дах удаагийн паралимпийн наадам

2020 зуны паралимпийн наадам ирэх наймдугаар сарын 25-аас есдүгээр сарын 06-ныг хүртэл арлын Японы Токио хотод байгуулагдана.Энэ удаагийн зуны 16 дах удаагийн паралимийн наадамд  22 спортын төрлийн 4400 гаруй тамирчин оролцох төлөвтэй байна. Харин Монгол Улсаас дараах тамирчид Токио-2020 зуны паралимпийн эрхээ аваад байна.

-Пара таеквондо:Г.Болор-Эрдэнэ

-Пара пауэрлифтинг:МУГТ Э.Содномпилжээ

-Пара буудлага:ОУХМ З.Ганбаатар

-Пара байт харваа:Спортын мастер Н.Мөнхбаатар

Ийнхүү 2020 онд спорт сонирхогч та биднийг олон олон гайхалтай ширүүн өрсөлдөөнүүд, нүд баясгам уран тансаг зүйлсээр арвин байх аж.

Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж