2019 оны арванхоёрдугаар сарын 31-нээс 2020 оны нэгдүгээр сарын 1-ний он шилжих мөчид Москва хотын замын хөдөлгөөнд 659 мянган машин оролцлоо хэмээн Москва хотын Замын хөдөлгөөнийг зохицуулах төв мэдээллээ. Арванхоёрдугаар сарын 31-ний оройн 20.00 цагаас оны эхний өдрийн өглөөний 06.00 цагийн хооронд эдгээр машин хөдөлгөөнд оролцсон бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5000 машинаар цөөн байгаа ажээ.
Он шилжих мөчид замын түгжрэл дээд цэгтээ хүрдэг учраас жилээс жилд нийтийн тээврийг сонгон үйлчлүүлэх моксвачуудын тоо нэмэгдэж байна хэмээн Замын хөдөлгөөний төв онцолжээ. Шинэ жилийн баярын амралт нэгдүгээр сарын 8 хүртэл үргэлжилж байгаа бөгөөд амралтын өдрүүдээр Москва хотын нийтийн зогсоолуудыг үнэ төлбөргүй болгожээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ