75 мянган зорчигч галт тэргэнд шинэ оноо угтжээ

Хуучирсан мэдээ: 2020.01.03-нд нийтлэгдсэн

75 мянган зорчигч галт тэргэнд шинэ оноо угтжээ

75 мянган зорчигч галт тэргэнд шинэ оноо угтжээ

Шинэ он гарах мөчийг 75500 зорчигч вагон дотор угтлаа хэмээн оросын төмөр замын РЖД компанийн охин компани болох “Федеральная пассажирская компания” мэдээллээ. 2019 оны сүүлчийн өдөр төмөр замын тээврээр нийтдээ 207 мянган хүн үйлчлүүлсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Вагон дотор шинэ оноо угтсан зорчигчдын дийлэнх нь алсын маршрутаар зорчигчид байжээ. Цувааны дарга он солигдох мөчид бүх зорчигчдод шинэ оны мэндийг дэвшүүлжээ. 10 хүртэл насны хүүхдүүдэд чихрийн цуглуулга бэлэглэсэн байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж