2020 оны хоёрдугаар сарын 2, 20, 22-ны өдрүүдэд гэрлэлтээ батлуулах 1100 гаруй захиалга Москва хотын Гэрлэх ёслолын ордонд ирээд байна хэмээн Москва хотын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Анастасия Ракова РИА Новости-д хэллээ.
2020 оны хоёрдугаар сарын 2, 20, 22 нь хоёр болоод тэг хосолсон өдрүүд таарч байгаа учраас ховор тохиох давхцалтай өдөр гэрлэлтээ батлуулах гэсэн сонирхол хосуудад байгаа юм.
Эдгээр өдрүүд ачаалал ихтэй байх нь ойлгомжтой учраас нэмэлт зохицуулалт хийх шаардлага тулгарч байгаа ажээ. Ялангуяа хоёрдугаар сарын 2 нь Ням гаригт таарч байгаа учраас илүү их захиалга хүлээн авчээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ