Урт наслалтын талаар илтгэл тавьж байгаад тайзан дээр нас баржээ

Хуучирсан мэдээ: 2020.01.02-нд нийтлэгдсэн

Урт наслалтын талаар илтгэл тавьж байгаад тайзан дээр нас баржээ

Урт наслалтын талаар илтгэл тавьж байгаад тайзан дээр нас баржээ

Хятадын уламжлалт анагаах ухааны жороор бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Zhongyi” гэх эрүүл мэндийн компанийн захирал 65 настай Чен Пэйвэн урт наслалтын тухай  илтгэл тавьж байгаад зүрхний шигдээсээр нас баржээ.

Өмнө нь 20 гаруй удаа зүрхний мэс засалд орж байсан тэрээр арваннэгдүгээр сард мөн зүрхний шигдээс болж байсан гэнэ. Тухайн үед эмч нар түүнийг яаралтай мэс засалд орохыг сануулж байсан ч тус үйл ажиллагаанд оролцсоны дараа эмнэлэгт хэвтэнэ гэж зөрүүдэлснээс ийм харамсалтай зүйл болжээ.

Чен Пэйвэн наймдугаар сард “Zhongy” компанийг үүсгэн байгуулсан бөгөөд олон төрлийн ховор эмийн ургамлыг агуулсан шингэн эм үйлдвэрлэдэг юм байна. Гэтэл түүний гэнэтийн үхлийн дараа түүнийг өөрийнхөө компанийн бүтээгдэхүүнийг хэрэглэснээс болж нас барсан гэсэн цуурхал тарсан бөгөөд компанийн удирдлагууд уг мэдээллийг үгүйсгэсэн ч хэрэглэгчдийн итгэл буурчээ.

Эх сурвалж: DAILYMAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХахаХаха
8
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж