Бэмби Смит
Фото: Bambi Smyth
Австралийн оршин суугч Бэмби Смит амьдралынхаа шилдэг эр хүнийг хайж, 22 улсад 75 удаа болзоонд очсон тухай The Mirror сонинп бичжээ.
Смит хамтран амьдарч байсан 47 настай эрэгтэйгээсээ салсны дараах есөн жилийн хугацаанд өөр сайн эрэгтэйг олоогүй учраас 56 насандаа ийнхүү ханийн эрэлд гарчээ. Түүнд Европт болзоо тогтоох амархан байсан бол Бразили, Япон, Орост уулзалт зохион байгуулахад хүндрэлтэй байсан гэнэ.
Смит болзооныхоо явцад Пол Макартни, Мадонна нартай нөхөрлөж байсан эрчүүдтэй хүртэл уулзаж үзсэн байна. Мөн цуврал аллага хийх хүсэлтэй, 23 настай залуутай Ватиканд тааралдсан аж. Түүний хувьд хамгийн дурсамжтай болзоо Стефано гэх итали залуутай уулзсан уулзат байсан бөгөөд тэд 14 цаг зугаалсан байна.
Смит сонирхолтой аяллынхаа дараа нутагтаа буцаж ирээд ”Эрчүүд цэсэнд” гэсэн ном бичиж, гурван сарын аяллынхаа дурсамжийг оруулжээ. Хэдийгээр болзоот залуугаа хайсан түүний аялал эрсдэлтэй, сонин шийдвэр байсан ч одоо бол Смит маш олон шүтэн бишрэгч, дэмжигчтэй болсон гэнэ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР