Чөлөөт бөхийн УАШТ маргааш эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2020.01.02-нд нийтлэгдсэн

Чөлөөт бөхийн УАШТ маргааш эхэлнэ

Чөлөөт бөхийн УАШТ маргааш эхэлнэ

Монгол Улсын насанд хүрэгчдийн УАШТ-ний барилдаанууд маргааш буюу нэгдүгээр сарын 03-06-ны хооронд Спортын төв ордны “А” танхимд зохион байгуулагдана. Маргааш буюу тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн -57 кг,- 65 кг,-70 кг,-86 кг жингийн барилдаанууд болон эмэгтэйчүүдийн -50 кг,-55 кг,-59 кг жингийн барилдаанууд тус тус болно.

Энэ удаагийн УАШТ-ээс эрхээ авсан бөхчүүд ирэх сарын 18-23-ны хооронд Энэтхэг улсын Дели зохион байгуулагдах Азийн насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээн болон гуравдугаар сарын 27-29 –ний хооронд  БНХАУ-ын Шиань хотноо зохион байгуулагдах Азийн олимпийн эрх олгох тэмцээнд оролцоно.

Одоогоор Монгол Улс нь Токио-2020 олимпийн чөлөөт бөхийн төрөлд өрсөлдөх хоёр эрхтэй байгаа билээ.

Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж