Монгол Улсын насанд хүрэгчдийн УАШТ-ний барилдаанууд маргааш буюу нэгдүгээр сарын 03-06-ны хооронд Спортын төв ордны “А” танхимд зохион байгуулагдана. Маргааш буюу тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн -57 кг,- 65 кг,-70 кг,-86 кг жингийн барилдаанууд болон эмэгтэйчүүдийн -50 кг,-55 кг,-59 кг жингийн барилдаанууд тус тус болно.
Энэ удаагийн УАШТ-ээс эрхээ авсан бөхчүүд ирэх сарын 18-23-ны хооронд Энэтхэг улсын Дели зохион байгуулагдах Азийн насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээн болон гуравдугаар сарын 27-29 –ний хооронд БНХАУ-ын Шиань хотноо зохион байгуулагдах Азийн олимпийн эрх олгох тэмцээнд оролцоно.
Одоогоор Монгол Улс нь Токио-2020 олимпийн чөлөөт бөхийн төрөлд өрсөлдөх хоёр эрхтэй байгаа билээ.
Б.МӨНГӨНТАМИР
Холбоотой мэдээ