Фото: imago sportfotodienst / Global Look
Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA) тэргүүнийхээ сонгуулийн хугацааг өөрчилж магадгүй байна. Ээлжит бус сонгуулийг 2016 оны хоёрдугаар сарын 26-нд явуулахаар төлөвлөсөн байсан юм.
Тус байгууллагын гүйцэтгэх хорооны хуралдааныг аравдугаар сарын 20-нд явуулахаар зарласан бөгөөд энэ үеэр дээрх асуудлыг ярилцах бололтой. FIFA, UEFA-гийн удирдлагууд болох Йозеф Блаттер, Мишель Платини нарыг албан ажлаас нь түр түтгэлзүүлсэн учир ойрын хугацаанд мөн Гүйцэтгэх хороо хуралдахаар болжээ.
FIFA-гийн Ёс зүйн хороо аравдугаар сарын 8-нд хоёр том байгууллагын дарга нарыг 90 хоногийн хугацаатайгаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бол хугацааг дахин 45 хоногоор сунгах магадлалл өндөр байгаа гэх.
Сануулахад, FIFA-гийн ерөнхийлөгчөөр 1998 оноос хойш ажиллаж байсан Блаттер авлигын дуулианы улмаас тав дахь удаагаа тэргүүнээр сонгогдсоныхоо дараахан огцорсон. Харин Мишель Платинигийн хувьд шинэ сонгуульд оролцох саналаа илэрхийлээд байсан билээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР