О.Баасанхүү уучлал гуйх уу?

Хуучирсан мэдээ: 2015.10.10-нд нийтлэгдсэн

О.Баасанхүү уучлал гуйх уу?

УИХ-ын гишүүн, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүүг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар уучлал гуйх ёстой гэсэн шаардлагыг хүргүүлжээ.

Өнгөрсөн лхагва гаригт УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаж, тус байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэх үеэр О.Баасанхүү гишүүнийг Ардчилсан намын бүлгийн гишүүдийн нэр хүндийг илт гутаан доромжилсон тул чуулганы хуралдааны үеэр уучлал гуйхыг шаардсан байна. Харин О.Баасанхүү гишүүнээс энэ талаар лавлахад “Эхлээд асуудлыг нягтална. Ямар хохирол учирсан бэ гэдгийг. Уучлал гуй гэж шаардангуут хэлснээр нь болно гэж юу байх билээ. Үр дагаврыг нь тодруулсны эцэст уучлал гуйх эсэхээ шийднэ” гэлээ.

Г.ХОРОЛ

 


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж