Их сургуулийн дэргэд буудалцаан болжээ

Хуучирсан мэдээ: 2015.10.10-нд нийтлэгдсэн

Их сургуулийн дэргэд буудалцаан болжээ

 

Өмнөд Техасын их сургуулийн дэргэд буудалцаан болж, нэг хүн амь үрэгдэн, өөр нэг хүн шархаджээ. Их сургуулийн байрны залгаа байрлах орон сууцанд энэ үйл явдал болсон байна. Аюулгүй байдлын улмаас 9700 оюутантай сургуулийн хичээлийг хаажээ. Буутай этгээдийг хайж байгаа бөгөөд энэ хэрэгт сэжиглэн, хоёр хүнийг саатуулаад байгаа аж.

 

Энэ нь Америкийн их сургуулиудад нэг хоногийн дотор гарсан хоёр дахь буудалцаан байв. Баасан гаригт Аризона мужийн нэгэн их сургуулийн байранд нэгэн эрэгтэй буудалт өдөөсний улмаас нэг хүн амь үрэгдэж, гурван хүн шархадсан юм. Энэ хэргийн сэжигтгнийг цагдаагийнхан баривчилсан байна.

 

Аравдугаар сарын 1-нд Орегон мужийн коллежид Шон Харпер-Мерсер гэгч христийн шашинтай хүмүүсийг буудан, есөн хүний аминд хүрсэн хэрэг мөн гарсан бөгөөд гэмт хэрэгтнийг цагдаа нар буудаж устгасан билээ. Энэ хэргийн дараа зэвсгийн тухай хуулийг өөрчилнө гэж АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама мэдэгдэж байсан юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж